НҮБ-ын жендэрийн зөвлөх бэлтгэж байна

2024 оны 7 сарын 262024-07-26
НҮБ-ын жендэрийн зөвлөх бэлтгэж байна

"Хааны эрэлд 2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын хээрийн сургуулилалтын хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран, “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт сургалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдыг бэлтгэх, тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшиж, жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, эмэгтэйчүүдэд учирч буй бүхий л төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсооход хувь нэмэр болохуйц санал, санаачилгыг уг сургалтаар хамтран боловсруулж байна.

Мөн НҮБ-ын жендэрийн зөвлөх бэлтгэх зорилгоор 7 дугаар сарын 22-ны өдрөөс онолын сургалт явуулж эхэлжээ. Дадлагын сургалтыг "Хааны эрэлд 2024" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалтын цэгүүдэд зохион байгуулж байгаа аж. 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө