Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

2024 оны 9 сарын 52024-09-05
Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна. Тус компани Бразилын шүүхийн захирамжийг биелүүлэхээс татгалзсаны дараа вэб болон гар утасны аппликэйшнээр дамжуулан, уг платформыг ашиглах боломжгүй болгожээ.

“Х”  платформ заасан хугацаанд Бразилд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй аж. Үүний улмаас тус улсын шүүх Элон Маскт анхааруулга өгчээ. Бразилын Дээд шүүхийн шүүгч Александор де Мораеса лхагва гаргийн орой Элон Маскт төлөөлөгчөө зарлах шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Бразилд “Х”-г хаах болно гэдгийг анхааруулж, 24 цагийн хугацаа өгчээ. Де Мораеса баасан гарагт гаргасан шийдвэртээ “Бразилын бүрэн эрхт байдал, тэр дундаа шүүх засаглалыг Элон Маск үл хүндэтгэж буйгаа харуулан, компаниа үндэстэн дамнасан жинхэнэ байгууллага болгох, улс бүрийн хууль тогтоомжийн эсрэг дархлаатай гэдгээ харуулах гэж оролдлоо” гэжээ.

Шүүх “Түүнийг тушаал биелүүлэх хүртэл “Х” платформыг түдгэлзүүлсэн хэвээр байх болно” гэж мэдэгдээд, VPN ашиглан “Х”-д нэвтэрдэг хүн, компаниудыг өдөр бүр 8.900 доллароор торгохоор болжээ.

Энэхүү маргаан нь Маскийн хиймэл дагуулын интернэт үйлчилгээ үзүүлэгч “Starlink” компанийн Бразил дахь дансыг царцаахад хүргэсэн байна.

Бразил бол “Х”-ийн хамгийн том зах зээлийн нэг юм. Зах зээлийн судалгааны “Emarketer” групп Бразилын хүн амын тавны нэг орчим нь буюу 40 сая шахам хүн сард дор хаяж нэг удаа “Х”-д ханддаг гэж мэдэгджээ.

Б.Мөнхзул

Санал болгох

Европын орнуудад үерийн гамшиг нүүрлээд байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд, хэдэн хотуудад “Борис” нэртэй нам даралтын агаарын урсгал Австриас Румын руу чиглэн 500мм хур тунадас орсноор Чех, Польш зэрэг улс орнуудад сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ

13 цагийн өмнө