Хар салхинд хэн, яаж нэр өгдөг вэ

2024 оны 9 сарын 162024-09-16
Хар салхинд хэн, яаж нэр өгдөг вэ

Далайд цагт 60 км болон түүнээс дээш хүчтэй шуурч байгаа салхийг халуун орны салхи гэдэг бол цагт 60-100 км зам туулдаг салхийг халуун орны шуурга, цагт 100-гаас дээш км хурдтайг хар салхи гэж нэрлэдэг. 1950 онд судлаачид хар салхийг нэрлэх анхны боловсронгуй систем бий болгосон байна.

Дэлхийн II дайны үед АНУ-д хар салхийг “Цагаан толгой”-н үсгийн дарааллаар Абл, Бейкер, Чарли Гэх мэтчилэн нэрлэж байв. 1953-1979 он хүртэл хар салхийг эмэгтэй хүнийг нэрээр нэрлэж байгаад, 1979 оноос эмэгтэй, эрэгтэй хүний нэрийг сөөлжүүлэн хэрэглэдэг болжээ. Энэ нь хэвлэл мэдээлэл, цаг уурын байгууллагуудыг олон нийтэд шуурганы талаар мэдээлэл хүргэхэд хялбар болгодог.

Нэрсийн жагсаалтыг зургаан жил тутамд дахин боловсруулдаг байна. Нэг жилд 21-ээс олон салхи гарвал грек “Цагаан толгой”-н үсэг рүү шилждэг ажээ. Тухайлбал: 2005, 2020 онд Атлантын далайд хар салхины улирлын үеэр шуурганы нэрстэй жагсаалт дуусаж, дараагийн шуургыг Грек “Цагаан толгой”-н үсгээр нэрлэж байжээ. Мөн гамшиг сүйрэл ихээр дагуулсан шуурганы нэрийг дахин ашигладаггүй.

Түүнчлэн Номхон далайн шуургыг цэцэг, жимс, модны нэрээр л нэрлэдэг аж. Ингэж урьдчилан нэр өгөх нь салхины хүч, газар зүйн байршлыг тодорхойлох, нэг цэгт хоёр хар салхи давхцах зэргээс сэргийлдэг.

Дараагийн жилүүдэд хар салхийг юу гэж нэрлэхийг харцгаая.

хар салхины нэр.png

Эх сурвалж: Britannica, cbsnews

Б. Хулан

 

Санал болгох