9 дүгээр сарын 27-ноос "Зууны сүүлт од" гарч ирнэ

2024 оны 9 сарын 172024-09-17
9 дүгээр сарын 27-ноос "Зууны сүүлт од" гарч ирнэ

Цучиншань-АТЛАС буюу “С/2023 А3” сүүлт од 10 дугаар сарын 13-нд Дэлхийтэй хамгийн ойрхон зөрөх гэж байна. Энэ од манай гарагт 0.472764 одон орны нэгж буюу 70 мянга 724 км 49 м-ийн зайтай ойртон ирэхээр байна. 2000 оны 1 дүгээр сарын 1-нээс 2099 оны 12 дугаар сарын 31-ний хооронд буюу XXI зуунд манай гарагт хамгийн ойрхон өнгөрөх сүүлт од нь энэ юм. Тиймээс одон орон судлаачид үүнийг "Зууны сүүлд од" гэж нэрлэлээ. 

Энэ үед уг одны сүүл ердийнхөөс илүү тод харагдана. 2020 оны зун хүмүүсийн нүдээрээ харсан NEOWISE-ийн одноос ч илүү тод харагдах ажээ. Цучиншан-АТЛАС одоо Дэлхийгээс 198.5 сая километрийн зайтай нисэж байгаа юм.

2023 оны 1-р сард Хятадын Цучиншань ажиглалтын төв энэ сүүлт одыг илрүүлжээ. Тэр  Нарны аймгийн ихэнх биетийн эсрэг чиглэлд хөдөлдөг юм байна. Уг сүүлт од 9-10 дугаар сард хүний нүдэнд харагдахуйц гэрэлтэй болно.

Б.Мөнхзул

Санал болгох