Blackpink-ийн Женни "Got7" хамтлагийн Бэмбэмтэй болзож байгаа эсэхэд хариулт өгөв

15 цагийн өмнө
Blackpink-ийн Женни "Got7" хамтлагийн Бэмбэмтэй болзож байгаа эсэхэд хариулт өгөв

Саяхан алдарт Blackpink хамтлагийн дуучин Женни Got7 хамтлагийн Бэмбэмтэй хамт буй зураг цахим сүлжээнд шуугиан тарьсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон олон нийтийн дунд тэднийг болзож байгаа гэсэн цуу яриа гараад байсан билээ. Тэгвэл Женнигийн талын албаны хүмүүс уг цуурхлыг үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ. Женни Бэмбэмтэй болзож байгаа гэсэн цуу яриа үнэн биш. Тэр хоёр хэсэг хугацаанд найзууд байсан. Тэд АНУ-д хамтдаа хоол идэхээр уулзсан гэв.

pho (1).jpg

Тэд Холливудын алдартай одууд болон Blackpink хамтлагийн гишүүдийн дуртай гэгддэг Лос-Анжелес дахь алдартай япон ресторанд байх үеэрээ папарацичдын дуранд өртжээ. 

Женнигийн хувьд одоо Америкийн томоохон дуу бичлэгийн компани Columbia Records-той хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа аравдугаар сард шинэ соло уран бүтээлээрээ эргэн ирэхээр бэлдэж байгаа аж.

Д.Сарантуяа

Санал болгох