Эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоор 26-рт бичигдэж байна

12 цагийн өмнө
Эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоор 26-рт бичигдэж байна

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1957 онд анх удаа эмэгтэй хүн үүрэг гүйцэтгэжээ. 2021 оны 9 дүгээр сарын байдлаар НҮБ-ын энхийг сахиулах 12 ажиллагаанд 76 мянга гаруй цэрэг, цагдаа үүрэг гүйцэтгэсний 7 хувь нь эмэгтэйчүүд байна.

Монгол Улсаас 2005 онд анх удаа ахмад Н.Нямжаргал цэргийн ажиглагч офицероор энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ. Тэр Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “MINURSO” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн юм. 

Одоо манай улс НҮБ-д цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 26 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Этиоп, Руанда улс тус бүр 500-аас олон эмэгтэйг энхийг сахиулах ажиллагааны газар, оронд илгээснээрээ уг жагсаалтыг тэргүүлж байгаа аж.

Санал болгох