Ким Ву Бин: Зургаан сар амьдрах хугацаатай гэдгээ сонсоод шоконд орсон

16 цагийн өмнө
Ким Ву Бин: Зургаан сар амьдрах хугацаатай гэдгээ сонсоод шоконд орсон

Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Ким Ву Бин “Salty Brother” шоуны тусгай дугаарт зочноор оролцлоо. Энэ үеэрээ тэрээр хорт хавдартай тэмцсэн тухайгаа эргэн дурсаж, хүнд хэцүү үе нь түүний хувьд ямар байсныг хуваалцжээ. Жүжигчин 2017 онд хамар, залгиурын хорт хавдартай хэмээн оношлогдож, 2019 онд бүрэн эдгэрч, эргэн ирсэн билээ.

Тэрээр “Би өөдрөг хүн. Бүх зүйлээс эерэг талыг олж харахыг хичээдэг. Гэвч нэг өдөр эмч Кдрамад гардаг шиг чамд амьдрах зургаан сарын хугацаа байна” гэж хэлэхэд маш их цочирдсон. Би үүнийг зүүд байгаасай гэж хүссэн. Би дэбютээ хийснээс хойш арав гаруй жил амралтгүй ажилласан. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, завсарлага авах боломж өгч байна гэж эерэгээр хүлээн авсан. Эмчилгээ хийлгэх маш хэцүү байсан. Гэхдээ олон хүмүүс урам зориг, залбирлаар дэмжсэн. Би энэ авсан тусаа үргэлж боддог. Тиймээс үүнийг олон хүнд хүргэхийн тулд унтахынхаа өмнө залбирч эхэлсэн” хэмээн ярьсан байна.

 

Санал болгох