Жүжигчин Нам Жү Хёг цэргийн албанаас халагдлаа

14 цагийн өмнө
Жүжигчин Нам Жү Хёг цэргийн албанаас халагдлаа

БНСУ-ын жүжигчин Нам Жү Хёг өнөөдөр цэргийн албанаас халагдлаа. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард цэрэгт татагдсан. Жил зургаан сарын дараа буюу өнөөдөр 9 сарын 19-нд цэргийн албанаас халагдлаа.

Нам Жү Хёг өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-нд Солонгосын Чуннам дахь Нонсан армийн сургалтын төвд элсэж, таван долоо хоногийн цэргийн анхан шатны сургалтад хамрагдсан байна. Тэнд байх хугацаандаа ангийн ахлагч дадлагажигчаар ажиллаж манлайлах чадвараа харуулан, цэргийн цагдаагийн 32-р дивизид томилогдож, хэв журам сахиулах, мөрдөн байцаалт явуулах, дүрэм журам сахиулах зэрэг чухал үүрэг гүйцэтгэжээ.

Түүнийг цэрэгт ирсний дараа уран зөгнөлт “Donggung” олон ангит кинонд тоглох санал ирсэн бөгөөд уг саналыг бодож байгаа аж. Тэрээр “Twenty five, twenty one” “Start Up” зэрэг олон ангит киноны дүрээрээ алдартай.

Д.Сарантуяа

Санал болгох