"Яги" хар салхинаас болж нас барагсдын тоо 547-д хүрчээ

2024 оны 9 сарын 182024-09-18
"Яги" хар салхинаас болж нас барагсдын тоо 547-д хүрчээ

Вьентам, Лаос, Тайланд, Мьянмар зэрэг улсын газар нутгаар дайрсан "Яги" хар салхины улмаас амиа алдсан xүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Мьянмар улсад амиа алдсан хүний тоо 236-д хүрч, 77 хүнийг эрэн хайж байна. Энэтхэг улс тус улсад хуурай хоол хүнс, хувцас, эм зэрэг арван тонн эд материалын тусламж үзүүлээд байна. Харин Веьтнам улсад амиа алдсан хүний тоо 292 болж, 38 хүн сураггүй болсон ба 230 мянга гаруй байшин барилга, 280 мянган га тариалангийн талбай сүйджээ. Хар салхи Филиппинээр дайрахдаа 10, Тайландын хойд хэсэг болох Чианг Майгаар дайрахдаа 9 хүн амийг авчээ.

НҮБ эдгээр улсад тусламжийн бараа илгээж эxэлсэн байна. Мөн Дэлxийн бусад улс орнуудыг болон олон улсын байгууллагуудыг тусламжийн гараа сунгаxыг уриалжээ.

Б.Мөнхзул

Санал болгох