Дональд Трамп дахин халдлагад өртлөө

2024 оны 9 сарын 162024-09-16
Дональд Трамп дахин халдлагад өртлөө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг өнгөрсөн ням гарагт буюу 9-р сарын 15-нд Флорида мужид гольф тоглож байхад нь буудах гэж оролдсон байна. Тусгай албаныхан Трампыг аюулд орж болзошгүй үед нь хамгаалсан хэмээн зарлажээ. Энэ нь Трампын амь насанд хүрэх гэсэн хоёр дахь оролдлого болов.

Трампын Флорида мужид орших гольфын талбайн хашааны завсраар AK-47 маркийн гар буу бутан дундаас цухуйж байхыг тусгай албаныхан илрүүлжээ. Тухайн мөчид Дональд Трамп уг буунаас 300-400 метрийн зайтай зогсож байсан байна. Тусгай албаныхан сэжигтэн рүү гал нээхэд тэрээр буу, үүргэвч зэргээ орхин, машиндаа суун, зугтсан аж. Үүний дараа Флорида даяар түгшүүр зарласнаар сэжигтнийг зам дээр саатуулан баривчилсан байна.

Трамп бэртэж гэмтээгүй гэдгээ цахим хуудсаараа илэрхийлсэн бөгөөд уг явдлын талаар Жо Байден, Камала Харрис нар сонсон түүнийг аюулгүй байгаад сэтгэл амарсан тухайгаа хуваалцсан билээ. Мөн Камала Харрис твиттертээ “Хүчирхийлэл газар авах ёсгүй” хэмээн бичсэн юм.

Эх сурвалж: Reuters

Б.Хулан

 

Санал болгох