“Яги” хар салхи гамшиг дагуулсаар байна

2024 оны 9 сарын 162024-09-16
“Яги” хар салхи гамшиг дагуулсаар байна

Энэ жилийн хамгийн хүчтэй шуурга гэж хэлж болохуйц “Яги” хар салхи өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд хэсэг болон Зүүн өмнөд Азийг дайран өнгөрөхдөө ихээхэн гамшиг дагууллаа. Тус хар салхи Филиппинээр дайрахдаа 10 гаруй хүний амийг авч, Хятадын өмнөд хэсэг, Вьетнам, Тайланд, Мьянмар, Лаос руу чиглэсэн байна.

Өдгөө Тайландын олон тосгон, ферм усанд автаж, ард иргэд хөрс гулгах вий хэмээн болгоомжилж байгаа юм. Үерийн дараа Тайландын хойд хэсэг болох Чианг Рай муж усанд автсан байна. Энд 33 хүн нас барсны 9 нь “Яги” хар салхины үеэр амиа алджээ.

шуурга 2.png

Үер, хөрсний гулгалт, шуурганы улмаас амь үрэгдэгсдийн тоо 226-д хүрсэн хэмээн Вьетнамын Засгийн газраас мэдэгдлээ. Уг шуурганаар дэд бүтэц, үйлдвэрүүдэд ноцтой хохирол учирсан байна.

Дэлхийн дулаарал хурдацтай явагдахын хэрээр байгалийн гамшиг ихсэж байгаа хэмээн эрдэмтэд анхааруулсаар ирсэн юм. Байгалийн онц ноцтой үзэгдлүүдэд хөгжиж буй орнууд болон арлын улсууд илүү хохирч байна.

шуурга 3.png

Эх сурвалж: CNN

Б. Хулан

Санал болгох