Хятадад сургуулийн автобус олон хүн дайрсны улмаас 11 хүн амиа алджээ

2024 оны 9 сарын 32024-09-03
Хятадад сургуулийн автобус олон хүн дайрсны улмаас 11 хүн амиа алджээ

БНХАУ-ын Шаньдун мужид сургуулийн автобус цугларсан хүмүүсийг дайрсны улмаас 11 хүн амиа алдсан хэрэг гарчээ. Амиа алдсан хүмүүс нь 5 сурагч, 6 эцэг эх байсан тухай Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үүнээс гадна хэд хэдэн хүн шархадсаны нэгнийх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Автобусны жолооч Тайан хотын сургууль руу ойртож байхдаа жолоодлогоо алдаж, замын хажууд байсан эцэг эх, хүүхдүүдийг мөргөжээ. Осол гаргасан жолоочийг орон нутгийн цагдаа нар саатуулсан бөгөөд ослын шалтгааныг шалгаж байгаа гэж мэдээлсэн байна. 

Хятад улсад хүний амь нас хохирсон зам тээврийн осол байнга гардаг. Тухайлбал өнгөрсөн долоодугаар сард Чанша хотын төв хэсэгт автомашин явган зорчигчдыг мөргөснөөс 8 хүн нас барж, 5 хүн бэртэж гэмтсэн хэрэг гарсан.

 

Санал болгох

Европын орнуудад үерийн гамшиг нүүрлээд байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд, хэдэн хотуудад “Борис” нэртэй нам даралтын агаарын урсгал Австриас Румын руу чиглэн 500мм хур тунадас орсноор Чех, Польш зэрэг улс орнуудад сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ

13 цагийн өмнө