ШХАБ-д элсэх дараагийн улс бол Монгол

1
2024 оны 5 сарын 232024-05-23
ШХАБ-д элсэх дараагийн улс бол Монгол

ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Мягмар, Лхагва гаригт Казахстаны нийслэл Астана хотноо болсон. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн уулзалтын дараа "ШХАБ-д элсэх дараагийн улс нь Монгол байх нь ойлгомжтой. Монгол Улсын газар зүйн байршлыг харвал ШХАБ-д элсэхэд бүрэн нийцнэ. Орос, Хятад болон ШХАБ-ын бусад бүх гишүүд Монголыг элсэхийг дэмжинэ" гэж ярьжээ.  

Одоогийн байдлаар 14 орон ШХАБ-тай яриа хэлэлцээний түншийн статустай байгаа аж. Лаос, Алжираас мөн түншийн статусын хүсэлт хүлээн авчээ. Лавровын хэлснээр эдгээр улстай харилцаагаа хөгжүүлэхийн хэрээр яриа хэлэлцээний түнш, ажиглагчийн статусыг давж, цаашлаад гишүүнчлэлийн хүсэлтээ гаргаж болно. 

Сергей Лавров 10 жилийн өмнө мөн Монголыг ШХАБ-ын дараагийн гишүүн улс болно гэж хэлж байсан боловч Монгол Улсын тухайд энэ хугацаанд төвийг сахисан байр суурийг баримталсаар ирсэн юм. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө