ОХУ газрын тосны нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалтдаа өөрчлөлт оруулна

2024 оны 5 сарын 242024-05-24
ОХУ газрын тосны нийлүүлэлтэд тавьсан хязгаарлалтдаа өөрчлөлт оруулна
OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн Газрын тосны сайд нар зургаадугаар сарын 1-нд хуралдаж, олборлолтын цаашдын бодлогоо хэлэлцэх юм.  Харин ОХУ газрын тосны нийлүүлэлтэд тогтоосон дээд хязгаартаа өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ ОХУ-ын түүхий газрын тосны экспорт тавдугаар сарын 19-нөөр дуусгавар болсон долоо хоногт өссөн үзүүлэлттэй байгаа юм. 
 

Тус улсын Балтийн болон Арктикийн боомтуудын нийлүүлэлт өссөн ч Номхон далайн нийлүүлэлтийн боомтуудын урсгал буурснаар дөрвөн долоо хоногийн дундаж үзүүлэлт хоёр долоо хоног дараалан буурчээ. 

ОХУ газрын тосны нийлүүлэлтийн хязгаарлалтаа бууруулахаар төлөвлөж байгаа тул тавдугаар сард экспортын хэмжээ нь өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулахад өсөх төлөвтэй байгаа аж.

OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн Газрын тосны сайд нар ирэх зургаадугаар сарын нэгэнд хуралдаж, олборлолтын цаашдын бодлогоо хэлэлцэнэ.

ОХУ Өргөтгөсөн бүлгийн бусад гишүүний хамт сайн дурын үндсэн дээр олборлолтоо нэмж бууруулах хугацааг ирэх III улиралд багтаан сунгах эсэхээ шийдэх төлөвтэй байгаа юм. 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө