Мексикт ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр тайз нурсны улмаас есөн хүн амиа алджээ

2024 оны 5 сарын 242024-05-24
Мексикт ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр тайз нурсны улмаас есөн хүн амиа алджээ

Мексикийн хойд хэсэгт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хорхе Альварес Майнезын сонгуулийн сурталчилгааны үеэр хүчтэй салхи шуурсны улмаас тайз нурж, есөн хүн амиа алдаж, 50 орчим хүн шархадсан талаар албаныхан мэдээлэв. Лхагва гарагт Нуэво-Леон мужийн Сан Педро Гарза Гарсиа хотод Иргэдийн хөдөлгөөний намын сонгуулийн сурталчилгааны жагсаалын үеэр уг үйл явдал болжээ. 

“Одоогийн байдлаар ослоор нас барсан хүмүүсийн дунд насанд хүрээгүй нэг хүүхэд байсан гэдгийг хэлж байгаадаа харамсаж байна. Эмнэлэгт байгаа шархадсан хүмүүсийн биеийн байдал харьцангуй тогтвортой байна" гэж Нуэво-Леон мужийн захирагч Самуэль Гарсиа "X" хуудсандаа нийтэлжээ.

Иргэний хөдөлгөөний намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Альварес Майнез "Би хэзээ ч ийм гэнэтийн зүйл болно гэж бодсонгүй. Салхи гэнэт маш хүчтэй шуурсан" гэж хэлсэн байна. "Мексикийн үндэсний армийнхан тусламж үзүүлэхээр хэргийн газар ажиллаж байгаа" гэж Дотоод хэргийн сайд Луиса Алкальде олон нийтийн сүлжээнд мэдэгдэв. 

mex.PNG

mexi.PNG

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө