Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл 10 дахин хурдан нэмэгджээ

2024 оны 5 сарын 242024-05-24
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл 10 дахин хурдан нэмэгджээ

Шотланд болон АНУ-д хийсэн судалгаагаар агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар исэл сүүлийн 50 мянган жилийн аль ч үеийнхээс 10 дахин хурдан нэмэгдэж байгаа нь батлагджээ. Тодруулбал, Орегон мужийн их сургууль болон Сент-Эндрюсийн их сургууль тэргүүтэй судлаачдын баг Антарктидын мөсөнд химийн нарийвчилсан шинжилгээ хийжээ. Үндэсний Шинжлэх Ухааны Академийн (PNAS) сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) хэмжээ урьд өмнө байгаагүйгээр хурдан нэмэгдсэн гэдгийг харуулав. Энэ нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй нь ойлгомжтой юм.

Өмнө нь мөстлөгийн үе болон байгалийн бусад хүчин зүйлсээс шалтгаалж, энэ хэмжээ өөрчлөгддөг байсан бол өнөөдөр хүний хийж буй үйлдлүүдийн хүчин зүйлээс болж нэмэгдэж байгаа гэж эрдэмтэд үзэж байна. Орегон мужийн их сургуулийн Дэлхий, далай, атмосферийн шинжлэх ухааны коллежийн (CEOAS) профессор, судалгааны удирдагч Кэтлин Вендт "Өнөөдөр CO2-ын өсөлтийн хурд үнэхээр урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж байна. Бидний судалгаагаар өнгөрсөн үеийн СО2-ын өсөлтийн хамгийн хурдацтай өсөлтийг тогтоосон бөгөөд өнөөдөр хүний ялгаруулалтаас шалтгаалж байгаа хэмжээ нь 10 дахин их байна” хэмээжээ.

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө