Apple компани "Apple Intelligence" хиймэл оюун ухааны платформоо танилцууллаа

2024 оны 6 сарын 112024-06-11
Apple компани "Apple Intelligence" хиймэл оюун ухааны платформоо танилцууллаа

Apple компани Siri дуут туслах болон үйлдлийн системээ OpenAI-ийн ChatGPT-ээр сайжруулахаар болжээ. OpenAI-тай хамтын ажиллагаагаа эхлүүлж, генератив хиймэл оюуны ChatGPT үйлчилгээг бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлэхээр болсноо даваа гарагт жил бүр зохион байгуулдаг хөгжүүлэгчдийн үзэсгэлэн дээр зарласан бөгөөд өөр олон шинэ боломжуудыг зарлав. 

Энэ нь "Apple Intelligence" нэртэй шинэ хиймэл оюун ухааны системийн нэг хэсэг бөгөөд хэрэглэгчдэд Apple-ийн төхөөрөмжүүдийг илүү хялбар удирдах арга замыг санал болгох зорилготой юм. Ингэснээр iPhone болон Mac үйлдлийн системийн шинэчлэлтүүд нь OpenAI-тай хамтран ChatGPT-д нэвтрэх боломжийг олгоно. 

Тэрбумтан Илон Маск хоёр компанийн түншлэлийг таашаахгүй байгаагаа илэрхийлж, OpenAI-ийн хиймэл оюуны модель үйлдлийн системийн түвшинд нэвтэрвэл аюулгүй байдлын үүднээс Apple-ийн төхөөрөмжүүдийг компанидаа ашиглахыг хориглоно гэсэн нь анхаарал татаж байгаа юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө