Малчдын зээлийн 220 тэрбумаар хэмжигдэх хүүгийн төлбөрийг ЗГ хариуцна

2024 оны 2 сарын 282024-02-28
Малчдын зээлийн 220 тэрбумаар хэмжигдэх хүүгийн төлбөрийг ЗГ хариуцна

Малчдын зээлийн эргэн төлөлт болон зээлийн хүүг нэг жилээр хойшлуулахаар ЗГ-аас шийдвэрлэжээ.

Үүнтэй холбоотой арилжааны банканд хүүгийн хуримтлал үүсэхтэй холбогдуулан зээлийн хүүгийн 6 хувийг малчид, үлдсэнийг нь буюу ойролцоогоор 15 хувийг ЗГ-аас хариуцахаар болж байна. Малчдын зээлийн хэмжээ нийт 1,3 их наяд төгрөг байна. Дунджаар нэг малчин 10 сая төгрөгийн зээлтэй байгаа аж. Мөн малчдын зээлийн хүү дунджаар 20,5 хувь байдаг.Түүнд хуримтлагдах хүүгийн төлбөр нь 280 орчим тэрбум байх юм. Үүнд малчид өөрт оногдож байгаа зээлийн хүүгийн мөнгөө өөрсдөө төлнө. Нийт 220 орчим тэрбумыг нь ЗГ-аас хариуцаж төлнө. Үлдсэн 60 орчим тэрбумын хүүгийн төлбөрөө зээлтэй малчид барагдуулах юм байна. Ингэснээр малчин өрхөд ирэх зээлийн дарамтыг бууруулж хүнд үед чанаргүй зээлдэгч болохоос сэргийлнэ гэж тооцжээ

Санал болгох