Хонконгийн Матилда эмнэлэг Монголоос нэн ховор оноштой, улсдаа эмчлүүлэх боломжгүй 1-2 хүүхдийг сар бүр үнэ төлбөргүй эмчилнэ

2024 оны 3 сарын 82024-03-08
Хонконгийн Матилда эмнэлэг Монголоос нэн ховор оноштой, улсдаа эмчлүүлэх боломжгүй 1-2 хүүхдийг сар бүр үнэ төлбөргүй эмчилнэ

Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газраас Матилда олон улсын эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлсэн. Ингэснээр Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй, нарийн ховор төрлийн хагалгаа, эмчилгээ шаардлагатай 1-2 хүүхдийг сар тутам Матилда эмнэлэгт олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй боломжоор хангажээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд ирсэн анхны монгол 7 настай хүүхэд  эмчлүүлж эхэлжээ.

Хүүгийн бөөр усжиж, наалдац үүссэн гэсэн оноштой байгаа бөгөөд нарийн шинжилгээнүүд өгсний дараа хамтарсан олон улсын гурван баг хагалгаа хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эмчлүүлж буй хүүхэд болон, ирээдүйд ирэх хүүхдүүд түүний ар гэрийнхний өмнөөс Эрүүл мэндийн чухал ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлж дэмжиж байгаад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хонконгод хийж байсан айлчлалын үеэр биечлэн очиж талархал илэрхийлжээ. 

Тус төслийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжиж, монгол хүүхдийг эрүүл болгох уг ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд “МИАТ” ХК-ийн зүгээс эх, хүүхдийн нислэгийн зардлыг чөлөөлсөн байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарыг сургах, туршлага судлах зэрэг ажлууд ч эхэлжээ.

Хонконгийн Матилда олон улсын эмнэлэгт эмчилгээнд орох хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжлийн хүмүүстэй хамтран сонгодог байна. Уг ажлыг цаашид тогтмолжуулснаар олон хүүхэд эрүүл саруул болж, манай улсад өндөр төлбөртэй, ховор хийгддэг хагалгааг Матилда эмнэлэгт үнэ төлбөргүй хийлгэх боломж нээгдэж байна.

Матилда олон улсын эмнэлэг 117 гаруй жилийн түүхтэй, Хонконг болон бүс нутагтаа тэргүүлэгч эмнэлгийн нэгд тооцогддог юм байна.

No description available.

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө