Хүүхдийн төлөө фондод цугласан мөнгөнөөс 3 тэрбум төгрөг “сох” дутав

2024 оны 3 сарын 112024-03-11
Хүүхдийн төлөө фондод цугласан мөнгөнөөс 3 тэрбум төгрөг “сох” дутав

Ковидын хөл хорионы үеэр хүүхдийн төлөө фондод хөрөнгө цуглуулах тоглолтыг зохион байгуулж Монголын ард түмэн, ахуй нэгжүүд 2,2 тэрбум төгрөгийг цуглуулсан. 43 мянган иргэн хандивт халуун сэтгэлээр нэгдэн улс даяар давалгаалсан нь энэ байв. Түүнээс хойш АТҮТ-өөс азын гэх  автомашины дугааруудыг дуудлага худалдаагаар борлуулж олсон орлогыг хүүхдийн төлөө санд төвлөрүүлэх болов. Өнгөрсөн 15,000 азын дугаарыг борлуулж 13 орчим тэрбум төгрөг цугларсныг мөн Хүүхдийн фонд руу шууд шилжүүлж иржээ. Энэ хоёр төрлийн орлогоос нийтдээ тус фондод 14,1 тэрбум төгрөг цуглажээ.

Харин зарцуулалтыг нь нягталж харвал shilengov.mn сайтад байршиж байгаагаар сангийн үлдэгдэл 12,125,645,000 тэрбум төгрөг.

Зарлага нь 106 сая төгрөг. Нарийвчлан задалж харвал 106 сая төгрөгөөр Олон улсын тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон 30 хүүхдэд 81 сая төгрөг, ОУ-ын тивийн олимпиадад амжилт гаргасан хүүхдүүдэд урамшуулал хэмээн 25 сая төгрөгийг зарцуулжээ. Ингээд тооцвол санд цаана нь  14 тэрбум төгрөг байх учиртай. Харин одоо бол ил тод мэдээллийн сайт дээр 11 тэрбум үлдсэн гэх мэдээлэл байна. Энэ нь байх ёстой мөнгө дүнгээс 3 гаруй тэрбум төгрөг сох дутаж байна гэсэн үг. Энэ мөнгө хаачсан өөр зарцуулалт гараагүй байхад хэрхэв гэсэн асуулт үүсч байна.

Хүүхдийн төлөө фондын мөнгийг хэн яаж зарцуулахыг тодорхой зааж өгөөгүй явсаар энэ оноос эхлэн ХНХЯ-наас зарцуулах эрхийг нь нээж өгөөд байгаа билээ. Сураггүй болсон 3 тэрбум төгрөгийг хаачсан талаар бид холбогдох яамнаас тайлбар авахаар хандсан бөгөөд хариу хүлээж байна.

No description available.

No description available.
Хүүхдийн төлөө фонд ТББ-д цугласан 2.2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд шилжүүлэн өглөө

Санал болгох