Оюу Толгой компани "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт" өөрчлөлт оруулжээ

2024 оны 3 сарын 112024-03-11
Оюу Толгой компани "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт" өөрчлөлт оруулжээ

"Оюу толгой" компани "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан "Оюу толгой" ХХК-ийн Үйлвэрчний эвлэлийн хороотой Ажлын хэсэг байгуулсан тухай болон бусад цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Оюу толгой компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дагуу “Оюу толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК-ийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”) нь 2024 оны гуравдугаар сарын 06-ны өдөр албан ёсоор хамтарсан Ажлын хэсгийг байгуулан, эхний уулзалтаа хийлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өөр өөр хэлтэс, нэгжийг төлөөлж долоон ажилтан, компанийн мөн долоон төлөөлөл томилсон ба Ажлын хэсгийн зорилгыг “Дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шийдвэрийн суурь шалтгааныг тогтоож, асуудлыг шийдэх дараагийн алхамуудыг тодорхойлох” гэж хамтран тодорхойлсон.

Компанийн зүгээс нийт ажилтнуудын дунд санал бодлоо илэрхийлэх нээлттэй асуулгыг явуулж байгаа ба Ажлын хэсгийн явцыг тухай бүр нь нийт ажилтнуудад цаг алдалгүй танилцуулна.

Энэхүү захидлаар "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон нийтийн дунд үүсээд буй зарим эргэлзээ, ташаа мэдээлэлтэй холбогдуулан албан тайлбарыг хүргүүлж байна. Мөн "Оюу толгой" компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийг хэрэгжүүлэх тухай мэдээллийг эндээс, түгээмэл асуултын хариултыг энэ холбоосоор авна уу.

 

Санал болгох