2 жилийн дараагаар бодлогын хүүг бууруулж, 12 хувь болголоо

2024 оны 3 сарын 152024-03-15
2 жилийн дараагаар бодлогын хүүг бууруулж, 12 хувь болголоо

Монголбанк мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 1 нэгж хувиар бууруулж, 12 хувь болгох шийдвэр гаргалаа.  Төв банк 2022 оны хоёрдугаар сараас хойш бодлогын хүүг өсгөж 13 хувь дээр 2 жилийн хугацаанд хатуу мөнгөний бодлого баримталж  байсан юм. Бодлогын хүү гэдэг зах зээл дэх суурь хүү бөгөөд энэ хүү дээр бусад арилжааны банкны, ББСБ, бизнесийн зээлийн хүү тогтдог. Ковидтой зэрэгцэн хатуурсан мөнгөний бодлого ийнхүү суларч эхлэв. Энэ нь ААНБ-иудын авах зээлийн хүүг алгуур буулгах “дохио” болох юм. Бодлогын хүүгийн нөлөө багадаа 6 сарын дараа мэдрэгддэг. 

Өмнөх саруудад хэдий бодлогын хүүг бууруулах орон зай байсан ч төсвийн тэлэлтээс шалтгаалж инфляц хөөргөдөх эрсдэлтэй тул бодлогын хүүг яаран бууруулахгүй байх шаардлага байгаа талаар Монголбанкны удирдлагууд илэрхийлж байв. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэхээ Монголбанк энэ удаагийн мэдэгдэлдээ дурджээ.

No description available.

Үнийн өсөлт номхорч байгаа үзэгдэл удаан үргэлжлэх үү?

Инфляцийн тухайд 3 сар дараалан алгуурхан буурч 7 хувьд хүрчээ.  2022 оны 6-р сард улсын инфялц 16 хувь руу цойлж байсан бол удаан боловч бууралт үзүүлж байна. Энэ нь иргэдийн бодит орлогыг хамгаалах гол үзүүлэлт болдог. Харин 4-р сарын нэгнээс мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх дүр зураг үүссэн. Төсөв тэлсэн, тэтгэвэр цалин нэмэхээ ЗГ-аа зарлаад буй. Үүн дээр нэмэх нь сонгуулиар үүсдэг хөөргөдөл номхорч буй үнийн өсөлтийг өдөөж болзошгүйг эдийн засагчид сануулсаар байгаа билээ.

Санал болгох