Монгол Улсын ирээдүйн инженерүүдийг эрж байна

2024 оны 3 сарын 152024-03-15
Монгол Улсын ирээдүйн инженерүүдийг эрж байна

NTV телевиз Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Инновацын Эзэд” хэмээх нэвтрүүлгийг залуу зохион бүтээгчид, ирээдүйн инженерүүд, инновациар түүчээлэгч хүүхэд залуусын дунд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.

Ерөнхийлөгчийн уулзалт - 1.jpg

“Инноваци” гэдэг биднээс хол сонсогддог ч энгийн зүйлээс эхэлдэг. Та хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг зүйлийг бага ч гэсэн өөрчилж, хүний ажлыг хөнгөвчилж чадаж байвал инноваци мөн. Тиймээс ийм шинэ санаагаа хөгжүүлье гэвэл ганцаараа эсвэл багаараа дараах линк дээр дарж бүртгүүлээрэй: https://forms.gle/xdZoZs5mx86aFoj2A

Нэвтрүүлгийн оролцогчид хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хүний өдөр тутмын амьдралын асуудлыг шийдвэрлэж үйл ажиллагааг хөнгөвчилсөн техникийн шийдэл, инновацлаг бүтээлээр өрсөлдөнө. Бүтээлээр өрсөлдөхдөө техникийн болон бизнесийн зөвлөхүүдийн дэмжлэгээр өөрийн санаа, бүтээлээ сайжруулж, мөнгөн шагнал хүртэх боломжтой.

Ерөнхийлөгчийн уулзалт - 2.jpg

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор, Боловсрол, Шинжлэх Ухаан Яамтай хамтран зохион байгуулж буй NTV телевизийн эл нэвтрүүлгийн шилдгүүд нийт 50,000,000₮ төгрөгийг авах бөгөөд дотоод их дээд сургуулиас тэтгэлэг ч хүртэх сайхан боломжтой гэнэ.

Тэгвэл нэвтрүүлэгт ямар шалгуураар бүртгүүлэх вэ?

  • Хамгийн гол нь инновацлаг санаатай байх.
  • Үндсэн оролцогч 12-25 настай байх.
  • Багаараа оролцож байгаа бол багийн гишүүдийн нас хамаарахгүй.
  • Бүртгэлийн хугацаа: 2024 оны 3-р сарын 21-нийг дуустал
  • Нэвтрүүлгийн удирдамж: https://rb.gy/kkko7q

Өнгөрсөн жилийн “Инновацын Эзэд” нэвтрүүлгийн шилдгүүдээс дурдвал:

2023 оны “Инновацын эзэд” уралдаант нэвтрүүлгийн эхний шатанд 100 гаруй хүүхэд залуус бүтээлийн санаагаа илгээн оролцож байжээ. Шилдэг 8 оролцогч МУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, өөрсдийн инновацлаг бүтээлээ танилцуулсан байна. Тэдний бүтээлээс харвал:

  • Б.Гүнхичээнгүй ахлагчтай “Тэрбум мод” баг Модны нүх ухагч робот, суулгац ухагч төхөөрөмж бүтээлээр Нэгдүгээр байр, 30,000,000₮ төгрөгийн эзэн
  • М.Эрдэнэбаяр ахлагчтай “GNB” баг “Хуванцар хавтан” бүтээлээр Хоёрдугаар байр, 15,000,000₮ төгрөгийн эзэн
  • Б.Тэмүүл Гарын хүч нэмэгдүүлэх төхөөрөмж бүтээлээр Гуравдугаар байр, 5,000,000 төгрөгийн эзэн
  • П.Мөнхдэлгэр Тэргэнцэртэй иргэдийн туслах бүтээлээр шагналт байранд орж, дотоодын Их сургуулийн сургалтын тэтгэлгийн эзэн болж байв.

Эх орны ирээдүйг инженерүүд нуруундаа үүрч, хөгжлийн хурдыг түүчээлэх учиртай билээ. Инновацыг амьдралд нэвтрүүлэх чин хүсэлтэй хүүхэд залуус та бүхэн “Инновацын эзэд” 2024 уралдаант нэвтрүүлэгтээ амжиж бүртгүүлээрэй.

Санал болгох