2 жилийн дотор гурилын үнэ 1600-аас 2500 төгрөг болж нэмэгджээ

2024 оны 3 сарын 202024-03-20
2 жилийн дотор гурилын үнэ 1600-аас 2500 төгрөг болж нэмэгджээ

Атрын аяныг хамгаалах гэж дотоодын газар тариаланг сэргээхийн тулд импортын татвар тавьж байв. Харин одоо үнийн өсөлтийг хязгаарлаж чадахгүй болсон гээд импортын 15 хувийн татварыг тодорхой хугацаанд тэглэх гэж байна. Наад талдаа гурилын үнэ нэмж өсөхгүй байх нь гэдэг нь иргэдэд ялангуяа малчдад таатай мэдээ. Малчид гэж онцлохын тухайд малчдын хүнсний гол хэрэглээ нь мах гурил байсаар байна.

Гурилын үнэтэй ноцолдож байгаад ХАА салбараа дампууралд хөтлөх вий гэсэн болгоомжлол бий.

Импортын татварыг тэглэх эсэх дээр эцсийн шийдвэр одоогоор гараагүй. Гэхдээ орон нутгийн гишүүн олонх сонгууль дөхсөн энэ үед энэхүү татварыг тэглэх болов уу? таамаг илүү бодитой.

Гурилын үнэ зохиомлоор өссөн гэж ШӨХТГ торгож байв. Харин  үйлдвэрлэгчид дахин үнээ нэмж хариугаа авч байв. Алтантариа төрийн бизнесээс хол байхыг анхааруулсан нь энэ байв.

Стратегийн бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор тариалахаас нь эхлээд шатахуун, хөнгөлөлттэй зээл гээд бүх төрөлд татвар төлөгчдийн мөнгөөр тариалангийн салбарт өнөөдрийг хүртэл дэмжлэг  үзүүлсэн. Гэхдээ салбар өнөөдрийг болтол тогтворжсонгүй. Гурилын үйлдвэрлэгчид тариаланчид хоёр талд гараад суучихсан. Төр оролцож байгаа нь хэмээн дотор давхиж явсаар салбар өөрийнхөө чадамжаар хөгжих чадахгүй төрөөс их бага хэмжээгээр хараат салбар болж хувирчээ.

http://www.ubstat.mn/Price7.aspx

No description available.

Санал болгох

Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.1%, 2025 онд 6%-иар өснө гэж АХБ тооцооллоо

2023 онд ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өссөн. Инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд гол түлхэц үзүүлнэ

5 өдрийн өмнө
Ирээдүйд зориулсан сангийн ирээдүйг өөрчлөх боломж...

Дансанд 256.636 төгрөг 80 мөнгө орж ирлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны ноогдол ашиг ажээ. Мэссэж банкны мэдээлэл утсанд ирэхтэй зэрэгцэн УИХ-ын чуулганд Ерөнхий сайд үг хэлж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслөө танилцуулав

11 өдрийн өмнө
2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй

Эрдэнэс тавантолгой ХХК-ийн ногдол ашиг олгох болсонтой холбогдуулж мэдээлэл хүргэе

13 өдрийн өмнө