ТАНИЛЦ: Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

2024 оны 3 сарын 292024-03-29
ТАНИЛЦ: Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

May be an image of map and text

------------------------------------------------------------------------------

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:

-2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Жишээлбэл, Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто зам, Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх авто зам зэрэг насжилт хэтэрч, удаан хугацаанд их засварт ороогүй замуудыг шинэчилж сайжруулна. Авто замыг засаж шинэчлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатандаа орсон.

-Зам засвар шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд гүйцэтгэх вэ?

-Засвар шинэчлэлийн хүрээнд авто замын хучилтын хийцийг хүчитгэн, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, шаардлагатай тохиолдолд хашлага болон явган замд засвар үйлчилгээ хийн, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээнэ. Мөн авто замын урсгал засварын хүрээнд замын нүхэн эвдрэлийг засах, нуман заадас буюу хагарлыг гагнах, тэмдэг тэмдэглэгээг сэргээх зэрэг ажлыг тогтмол гүйцэтгэх юм.

-Засварын ажлууд хэзээнээс эхлэх вэ. Тухайн замыг ямар хугацаанд засаж шинэчлэх вэ?

-Зам засвар арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл тогтмол хийнэ. Авто замуудыг засварлахдаа 72 цагийн өмнө олон нийтэд мэдээлж, иргэдийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хэсэгчилж хаан, 24-48 цагийн хугацаанд засварын ажлыг гүйцэтгэх юм. Энэ жилийн хувьд их хэмжээний хур тунадас, шар усны үер зэргээс шалтгаалан авто замд эвдрэл гэмтэл их гарч байна. Энэ тохиолдолд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс яаралтай арга хэмжээ авч, хүйтэн асфальт бетоноор нүхэн эвдрэлийг засах зэрэг ажлыг хийж байгаа.

-Өнгөрсөн жил болон энэ жил хур тунадас их хэмжээгээр орлоо. Засвар шинэчлэл хийх замуудад борооны ус зайлуулах шугам байгаа юу. Ус зайлуулах шугамгүй замуудад шинээр хийх үү?

-Энэ онд засвар шинэчлэл хийх авто замууд ус зайлуулах ил болон далд шугамтай. Засвар арчлалт хийхдээ тухайн шугамуудыг авто замын түвшинд тааруулж, гадаргуу дээрх усыг бүрэн хүрээн авах нөхцөлийг бүрдүүлэн, цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хийнэ.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ:

-2023-2024 он дамжин хэрэгжиж буй авто зам, замын байгууламжийн 31 төсөл, арга хэмжээ байна. Үүнд нийт 32 км авто зам, 828 метр гүүрийн ажил бий. Бүгд гүйцэтгэгч нь шалгарч, тодорхой хэмжээний ажлыг эхлүүлээд хийчихсэн байгаа. Тухайлбал, томоохон авто замуудын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл, Шархадны эцсээс Улиастай хүртэл авто зам барьж байна. Авто зам барих технологийн дагуу +5-аас дээш хэмтэй нөхцөлд замын ажил хийдэг учраас дөрөвдүгээр сарын 15-наас тухайн ажлуудыг үргэлжлүүлж, арваннэгдүгээр сарын 30 хүртэл хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Санал болгох

Шархад, “Да Хүрээ” орчмын 508 метр хашааг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад, “Да Хүрээ” зах орчимд ажиллалаа.

19 цагийн өмнө
Төмөр замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн шав тавилаа

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх төмөр замуудын галт тэрэгний хөдөлгөөнийг нэгтгэн удирдах Төмөр замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн шав тавих ёслол дөрөвдүгээр сарын 12-нд нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд боллоо

19 цагийн өмнө
Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллалаа

6 өдрийн өмнө
Элит сургуулийн сурагч Б.Хангай IELTS-н шалгалтаас 9 оноо авчээ

Б.Хангай нь IELTS буюу олон улсын Англи хэлний стандарт шалгалтад 2023 онд хамгийн өндөр оноо болох 9 оноо авсан бөгөөд энэ нь Монгол Улсын хамгийн залуу насандаа хамгийн дээд оноо авсан үзүүлэлт болсон юм.

6 өдрийн өмнө