Хятадын Xiaomi компани цахилгаан авто машинаа танилцууллаа

2
2024 оны 3 сарын 292024-03-29
Хятадын Xiaomi компани цахилгаан авто машинаа танилцууллаа

Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч Xiaomi компани анхны цахилгаан автомашин (EV) SU7 загвараа худалдаанд гаргаж, захиалга авч эхэллээ. 

Танилцуулах арга хэмжээний үеэр технологийн аварга компанийн гүйцэтгэх захирал Лэй Жун "стандарт SU7 загвар нь 215,900 юань (29,872 доллар), макс хувилбар нь 299,900 юанийн үнэтэй байх болно" гэжээ.  Борлуулалтын эхний 27 минутын дотор 50,000 гаруй захиалга авсан байна. 

Энэхүү алхам нь технологийн аварга компани Tesla болон BYD зэрэг EV-ийн томоохон өрсөлдөгчидтэй тулалдаж байгааг харуулж байна. Хятадад Теслагийн гурав дахь загварын анхны үнэ 245,900 юань байгаа юм.  

"SU7-ийн гар утас, зөөврийн компьютер болон бусад төхөөрөмжтэй хамтран ашигладаг үйлдлийн систем нь үйлчлүүлэгчдэд таалагдана гэж найдаж байна" хэмээн Xiaomi компани мэдэгджээ. 

Уг машиныг төрийн өмчит автомашин үйлдвэрлэгч BAIC группын нэгж жилд 200,000 машин үйлдвэрлэх хүчин чадалтай Бээжин дэх үйлдвэрт хийхээр төлөвлөжээ. 

Цахилгаан машин үйлдвэрлэхийг хүсч буй технологийн компаниудад Apple өнгөрсөн сард "Цахилгаан машин бүтээх төлөвлөгөөгөө цуцалсан" гэж мэдээлсэн нь итгэл найдварыг нь багасгаад байсан юм. 

Rystad Energy судалгааны фирмийн Абхишек Мурали "Хятадын цахилгаан машины зах зээл маш төлөвшсөн бөгөөд цахилгаан машин үйлдвэрлэгчдэд тогтвортой системийг бий болгож байна" гэж хэлэв. 

Xiaomi ирэх 10 жилийн хугацаанд автомашины бизнестээ 10 тэрбум долларын (7.9 тэрбум фунт стерлинг) хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгджээ. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө