Сурагчдын амралттай холбоотойгоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж Замын -Үүдээр 5558 иргэн гарчээ

2024 оны 4 сарын 12024-04-01
Сурагчдын амралттай холбоотойгоор зорчих хөдөлгөөн нэмэгдэж Замын -Үүдээр 5558 иргэн гарчээ

ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрсэн талаар мэдээллээ.

3-р сарын 30-ний өдөр тус боомтоор 8643 зорчигч нэвтэрчээ. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан байна. 

Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд дээр удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан мэдээллийг өгчээ.

Дашрамд дурдахад, Замын-Үүд-Эрээний авто замын боомтын АЧАА ТЭЭВРИЙН ХЭСГИЙГ 4 дүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах юм. Зарим иргэдийн зүгээс үүнийг зорчигч тээврийн хэсэгтэй андууран ойлгож байгааг албаныхан хэллээ.

Санал болгох