Зогсож байсан машины араас мөргөж, нэг иргэн нас барлаа

4
2024 оны 3 сарын 292024-03-29
Зогсож байсан машины араас мөргөж, нэг иргэн нас барлаа

Тодруулбал, Баянзүрх дүүргийн арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд  өнөөдөр өглөө "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осол гарчээ. Уг ослын асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага явуулж байгаа аж.

Иймд жолооч та;

-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;

-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд  аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;

-Зорчих хэсгийг чөлөөлөх;

-Ослын зогсолтын тэмдэг байршуулах;

-Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ЦТА-наас зөвлөв.

ТЦА

Санал болгох