АНУ-ын Тексас мужид H5N1 шувууны ханиад бүртгэгджээ

2024 оны 4 сарын 22024-04-02
АНУ-ын Тексас мужид H5N1 шувууны ханиад бүртгэгджээ

АНУ-ын Тексас мужид нэг хүн шувууны ханиадны халдвар авсан нь сүүлийн долоо хоногт саалийн үнээнээс халдварласан хоёр дахь тохиолдол болжээ.  Мужийн эрүүл мэндийн ажилтнууд "Халдвар авсан хүн өвчтэй үхэртэй харьцсаны дараа нүд нь улайсан" гэж мэдэгдэв. 

Тухайн өвчтөнийг вирусын эсрэг эм уулгаж, тусгаарлаж байгаа юм.  

H5N1 вирус зөвхөн шувуунд төдийгүй, сүүлийн долоо хоногт Техас, Канзас, Мичиган зэрэг хэд хэдэн мужид үхэрт илрээд байна. Ихэвчлэн хүмүүст халдварладаггүй ч дэлхий даяар хүнд халдварласан тохиолдол маш ховор байдаг. 

"Хүмүүст шувууны томуу гэгддэг энэ вирус нь амьсгалын дээд замын болон нүдний халдвар зэрэг хөнгөн хэлбэрийн өвчнөөс эхлээд үхэлд хүргэж болзошгүй уушгины хатгалгаа зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдгийг үүсгэдэг" гэж Өвчнийг Хянах Төвүүд (CDC) мэдээлэв.  

АНУ-д шувууны H5N1 томуугаар өвчилсөн анхны тохиолдол 2022 онд Колорадо мужид бүртгэгдсэн. 

 

 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө