Газад Израилийн агаарын цохилтын улмаас тусламжийн ажилтнууд амь насаа алджээ

2024 оны 4 сарын 22024-04-02
Газад Израилийн агаарын цохилтын улмаас тусламжийн ажилтнууд амь насаа алджээ

Хамасын удирддаг Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр "Газад Израилийн агаарын довтолгооны улмаас Британи, Польш, Австралийн дөрвөн тусламжийн ажилтан болон тэдний Палестин жолооч нас барсан" гэж мэдэгдлээ. 

Газын зурвасын төв дэх Аль-Акса эмнэлгийн эмнэлгийн эх сурвалжийн мэдээлснээр дөрвөн ажилтны цогцсыг далайн эргийн замаар явж байсан машин эмнэлэгт хүргэсэн байна. Халдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй хэвээр байна. 

хрррхрхррхррхр.PNG

Израилийн арми уг халдлагын талаар "Тодорхой шалгалтыг хийж байна" гэж мэдэгдэв. 

World Central Kitchen (WCK) мэдэгдэлдээ "Газад хүмүүнлэгийн хүнс хүргэх ажлыг дэмжин ажиллаж байхдаа манай багийн гишүүд Израилийн Батлан ​​хамгаалах хүчиний халдлагад өртөн амь үрэгдсэн" гэж мэдэгдээд "Энэ бол эмгэнэлт явдал. Хүмүүнлэгийн тусламжийн ажилтнууд болон энгийн иргэд хэзээ ч бай болох ёсгүй. Бид бүх баримтыг цуглуулсны дараа илүү их мэдээллийг хүргэх болно" гэж нэмж хэлэв.

WCK-ийн үүсгэн байгуулагч тогооч Хосе Андрес "X"-д нийтэлсэн нийтлэлдээ Израилийн засгийн газарт хандан "Энэ ялгаваргүй аллагыг зогсоох ёстой" хэмээн уриалжээ. 

"Энэхүү эмгэнэлт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлохын тулд бил хичээнгүйлэн шалгалтын ажиллагааг хийж байна" хэмээн Израилийн Батлан Хамгаалах хүчин (IDF) тайлбарлав. IDF "Хүмүүнлэгийн тусламжийг аюулгүй хүргэхийн тулд өргөн хүчин чармайлт гаргаж, Газын ард түмэнд хоол хүнс, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чухал хүчин чармайлтад WCK-тэй нягт хамтран ажиллаж байгаа" гэж нэмж хэллээ. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө