Туркийн орон нутгийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа

2024 оны 4 сарын 12024-04-01
Туркийн орон нутгийн сонгуульд сөрөг хүчин ялалт байгууллаа

Туркийн ээлжит орон нутгийн сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар  ням гаригийн өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд гол сөрөг хүчин Анкара, Истанбул зэрэг томоохон хотуудад ялалт байгуулаад байна. Үүний үр дүнд хотуудад жил хүрэхгүй хугацаанд хяналтаа дахин бүрэн сэргээнэ гэж найдаж байсан, тав дахь удаагаа ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Режеп Тайип Эрдоганд хүнд цохилт болсон нь гарцаагүй.  

Тэрээр өсөж торниж, хотын дарга болсон Истанбул хотдоо ялалт байгуулахын тулд компанит ажлыг удирдаж байсан юм. Харин 2019 онд хотод анхны ялалтаа байгуулсан Экрем Имамоглу энэ удаа хоёр дахь ялалтаа байгууллаа. 

өөрөррө.PNG
Экрем Имамоглу

Эрдоган Туркийн 16 гаруй сая хүн амтай мега хотод шинэ эрин үеийг эхлүүлнэ хэмээн амласан ч Истанбул хотын одоогийн захирагч 50 гаруй хувийн санал авч Ерөнхийлөгчийн АК намаас нэр дэвшигчээс 10 гаруй оноогоор  илүү явж байна. 

Энэ нь ноён Эрдоган 21 жилийн өмнө засгийн эрхэнд гарснаас хойш анх удаа нам нь улс даяар саналын хайрцгаар ялагдсан тохиолдол байлаа. Нийслэл Анкара хотод сөрөг хүчний тэргүүлэгч Мансур Явас өрсөлдөгчөөсөө 59%-ийн саналаар маш хол түрүүлж, ялалтаа зарлав. Дэмжигчид хотын бүх гол замыг хааж, туг далбаагаа өргөж, машины дуут дохиогоо хангинуулж байна. 

Түүнчлэн Измир, Бурса, Адана, Анталья зэрэг Туркийн бусад томоохон хотуудад сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын нам ялалт байгуулах замдаа орсон байна. 

70 настай Ерөнхийлөгч Эрдоган энэ сонгууль түүний бодож байсан шиг болоогүйг хүлээн зөвшөөрсөн ч Анкара дахь дэмжигчдэд хандан "Бидний хувьд төгсгөл биш, харин ч эргэлтийн цэг болно" гэж хэлжээ. 

 

 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө