Казакстанд шар усны үер гамшгийн хэмжээнд очжээ

2024 оны 4 сарын 12024-04-01
Казакстанд шар усны үер гамшгийн хэмжээнд очжээ

Казахстан улсад хоёр өдрийн өмнө цаг агаар огцом дулаарсны улмаас их хэмжээний шар усны үер бууж, дөрвөн бүс нутгийн 12 мужид онц байдал зарлаад байна. Асар их хэмжээний үерийн ус тосгоныг сүйтгэж, мал сүргийг урсгаж байгаа юм. 

Хавар болоход Казахстанд мөс, цас хайлж ус тогтож үерлэдэг ч энэ жил үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Гүүрнүүд эвдэрч, хурдны замын бүх хэсэг усанд автаж, олон зуун байшин хүн амьдрах боломжгүй болсон бөгөөд гурван хүн амиа алдсан гэж үзэж байна.   

Энэ сарын эхээр эхэлсэн үер багадаа долоон бүс нутгийг хамарсан бөгөөд нутгийн хойд хэсэг нь хамгийн их хохирол амсжээ. Гуравдугаар сарын 29-ний байдлаар 4700 орчим хүнийг, түүний дотор 1700 орчим хүүхдийг аварч, нүүлгэн шилжүүлсэн гэж Онцгой Байдлын Яам мэдээллээ. 500 гаруй орон сууцны барилга усанд автсан. Зарим бүс нутагт засгийн газрын байр, сургууль, эмнэлгүүд бүхэлдээ усанд автсан байна.

Гуравдугаар сарын 29-нд болсон Засгийн газрын шуурхай хуралдаан дээр Ерөнхий сайд Олжас Бектенов үүнийг "Сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн том үер" гэж тодорхойлжээ. 

зозозоззо.PNG

"Одоо хамгийн гол зүйл бол хүмүүсийн амь насыг аварч, гамшгийн уршгийг багасгах явдал юм" гэж Бектенов Онцгой байдлын сайд Чингис Ариновт хандан Засгийн газрын хуралдаанаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. 

Өнгөрсөн долоо хоногт үерийн улмаас сураггүй болсон гурван эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Онцгой Байдлын Яамны Абай бүсийн хэлтсээс гуравдугаар сарын 29-нд мэдээлсэн байна. Нэг нь урсаж буй гол руу мориноосоо унаж, улмаар горхинд автсан байж болзошгүй. Нөгөө хоёр нь нэг голыг трактороор гатлах гэж байгаад гацсан байна. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажилд шумбагчдыг татан оролцуулсан боловч цаг агаарын нөхцөл байдлын улмаас энэ ажлыг түр зогсооход хүрчээ. 

Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд онцгой байдлын 12 шуурхай штабын төвийг ажиллуулж байгаа юм. 

ллааллалаа.PNG

фофооофоф.PNG

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө