Хятадын найман цагаач Мексикийн далайн эрэг дээр нас барсан байдалтай олджээ

2024 оны 4 сарын 12024-04-01
Хятадын найман цагаач Мексикийн далайн эрэг дээр нас барсан байдалтай олджээ

Мексикийн Оаксака мужийн далайн эрэг дээр завь нь хөмөрч осолдсон Хятадын найман иргэний цогцсыг олсон талаар албаныхан мэдэгдлээ. Цогцсыг баасан гарагт АНУ-д хүрэхийг оролдсон хууль бус цагаачдын зорчдог замаас олсон байна.

Долоон эмэгтэй, нэг эрэгтэй нь пүрэв гарагт Гватемалтай хиллэдэг Чиапас мужаас хөдөлсөн Мексикийн нэгэн усан онгоцонд сууж байжээ. Өөр нэг хүн амьд үлдсэн бөгөөд завины жолоочид юу болсон нь тодорхойгүй байна.

Оаксака хотын прокурорын газраас "Цогцсуудыг Плайа Висенте хотын далайн эргийн ойролцоо олсон бөгөөд ослын шалтгааныг судалж, хохирогчдын хэн болохыг тогтоохоор Мексик дэх БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа" гэж мэдэгджээ. 

Сүүлийн жилүүдэд Мексикээс АНУ руу нэвтрэхийг завдсан цагаачдын тоо нэмэгдсээр байна.  2021 оноос хойш 6.3 сая гаруй цагаач АНУ-д хууль бусаар нэвтэрчээ. Төв Америкчууд бүлэглэн хүчирхийлэл, ядуурал, улс төрийн хэлмэгдүүлэлт, байгалийн гамшиг зэрэг хэд хэдэн хямралаас үүдэн 2018 онд энэ тоо нэмэгдэж эхэлсэн байна.  

АНУ-п гаднаас ирсэн цагаачдын дунд хамгийн их нь Хятадаас ирж байгаа бөгөөд тэдний тоо өсөн нэмэгдэж буй шалтгаан нь эдийн засагийн байдал муу, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн зэрэг болж байна. Өнгөрсөн онд АНУ-Мексикийн хил дээр 37 мянга гаруй хятад иргэн саатуулагдсан нь хоёр жилийн өмнөхөөс 50 дахин их байгаа юм. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө