Иерусалимд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдлаа

2024 оны 4 сарын 12024-04-01
 Иерусалимд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдлаа

Израил Газын зурваст цохилт өгч эхэлснээс хойшхи хамгийн том эсэргүүцлийн жагсаал Иерусалимд зохион байгуулагдлаа. Жагсагчид нэн даруй гал зогсоож олзны хүмүүсээ авах, ээлжит бус сонгууль зарлах, Нетанъяхугийн засгийн газрыг огцрохыг шаарджээ. 

Хамас аравдугаар сарын 7-ны халдлага үйлдсэний дараа цочрол үүсэж үндэсний эв нэгдэл бий болсон тул тэд хэсэг хугацаанд нэг тийш болсон боловч зургаан сарын дараа дахин олон мянган жагсагчид Израилийн гудамжинд гарч ирэв. Дайн нь тэдний Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг огцруулах шийдвэр зоригийг улам нэмэгдүүлсэн юм.  

Йерусалем хотод цагдаа нар хотын хойд, урд, гол зам болох Бегин булварыг хаасан эсэргүүцэгчдийг тараахын тулд бохир ус буюу эвгүй үнэртэй шингэн бодис ашигласан байна. 

Жагсагчдын хамгийн том айдас бол дайн хэлэлцээргүйгээр үргэлжлэх тусам олон хүн үхэх болно гэдэгт байгаа юм. Энэ нь Ням гарагийн орой Иерусалимын гудамжийг хаасан олон мянган хүний дургүйцлийг хүргээд байна. 

алаллалалла.PNG

 

 

 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

2 өдрийн өмнө