Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ

2024 оны 4 сарын 12024-04-01
Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн 26 дугаар хорооны үерийн далантай холбоно. Үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм. Түүнчлэн дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан, хөрсний ус зайлуулах насос станц зэргийг байгуулахаар төлөвлөсөн. Мөн 5 шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, Дэлхийн банкны санхүүжилтээр ус зайлуулах системийг цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотод хөрсний ус зайлуулах ганцхан станц бий. Уг станц нь Хархорины баруун талд байдаг бөгөөд социализмын үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгсөн юм.

Насос станцгүйн улмаас аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажил хийх боломжгүй болж байна. Тухайлбал, Урт цагааны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой геологи хөрсний шинжилгээ хийхэд 1.5 метр газар ухахад хөрсний ус гарч байна гэсэн хариу гарсан.  Хөрсний усыг зайлуулах шаардлага тулгарахад Урт цагаан орчимд ус зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээгүй байна.

Тиймээс Улаанбаатар хотод нэмж хөрсний ус зайлуулах насос станц байгуулан, Туул, Сэлбэ, Дунд гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цутгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцолж байв.

Санал болгох

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ

1 өдрийн өмнө
Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийх ажил үргэлжилж байна

3 өдрийн өмнө
“Улаанбаатар смарт карт”-ыг АТГ-аар шалгуулна

Нийтийн тээврийн үйлчилгээнд төлбөрийн цахим систем нэвтрүүлэх зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер 2018 онд “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоож, нийслэлд нийт 124 байршил баталжээ.

3 өдрийн өмнө
Шархад, “Да Хүрээ” орчмын 508 метр хашааг буулгалаа

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад, “Да Хүрээ” зах орчимд ажиллалаа.

5 өдрийн өмнө