Хоёр долоо хоног үргэлжилсэн Израилийн дайралтын дараа Газын эмнэлэг балгас болжээ

2024 оны 4 сарын 12024-04-01
Хоёр долоо хоног үргэлжилсэн Израилийн дайралтын дараа Газын эмнэлэг балгас болжээ

Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн цэргийн ажиллагаа явуулсны дараа Израйлын цэргүүд Газа хотын аль-Шифа эмнэлгээс гарсан бөгөөд эмнэлгийн цогцолборын ихэнх хэсгийг устгасан гэж Израилийн цэргийнхэн мэдэгдлээ. 

Израилийн Батлан хамгаалах хүчний (IDF) мэдээлснээр "Цэргүүд террористуудыг устгаж, олон тооны зэвсэг, тагнуулын баримт бичгүүдийг" олсон гэжээ. 

Израйл "Хамас уг эмнэлгийг халдлага үйлдэхдээ бааз болгон ашиглаж байгаа" гэдгийг харуулсан тагнуулын мэдээлэл  авсны дараа эмнэлгийн байгууламжид дайралт хийсэн байна. 

Сүүлийн хэдэн долоо хоногт Газын хамгийн том эмнэлэг болох Аль-Шифа эмнэлгийн эргэн тойронд ширүүн тулаан болжээ. 

Харин Хамас "цэргийн ажиллагаа явуулахын тулд эмнэлгийн сайтуудыг ашигласан" гэсэн мэдээллийг  үгүйсгэж байгаа юм. 

Палестины хэвлэлүүд болон гэрчүүд эмнэлгийн цогцолборын орчмоос олон арван цогцос олдсон гэж мэдээлжээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) сүүлийн хоёр долоо хоногт аль-Шифа хотод 21 өвчтөн нас барсан гэж мэдэгдсэн бол Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху 200 гаруй "террорист" устгагдсан гэж мэдэгдсэн байна. 

нзнзнзнззн.PNG

lhlhllhlh.PNG

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

20 цагийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө