Умард Солонгос дахин баллистик пуужин харвалаа

2024 оны 4 сарын 22024-04-02
Умард Солонгос дахин баллистик пуужин харвалаа

Хойд Солонгос зүүн эргийн ойролцоох далай руу дунд тусгалын баллистик пуужин харвасан байна. Өмнөд Солонгосын нэгдсэн штабын дарга нар "Мягмар гаригийн өглөөний 6:53 цагт (Даваа гарагийн 21:53 GMT) Хойд Солонгосын нийслэл Пхеньяны орчмоос хөөргөсөн" болохыг илрүүлсэн гэж мэдэгдлээ.  

Уг үйлдэл нь эрх зүйн хувьд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж буй үйлдэл. Хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс Умард Солонгост тогтоосон хоригийн хэрэгжилтийг хянах хорооны бүрэн эрхийг сунгах тогтоолд ОХУ хориг тавьсан. 

Японы Ерөнхий сайд Фумио Кишида пуужин хөөргөхийг буруушааж, энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд "ямар ч хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдэв.

Энэхүү хөөргөлт нь 2024 онд хийсэн баллистик пуужингийн гурав дахь нь байсан бөгөөд Умард Солонгос "Хатуу түлш хөдөлгүүрээр ажилладаг, дунд тусгалын хэт авианы шинэ пуужин туршсан" гэж мэдэгджээ.

Пхеньян цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө болж олон улсын хатуу хориг арга хэмжээ авсан ч цэргийн зэвсгээ хөгжүүлсээр байна. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө