Х.Нямбаатар: Хотын төвдөө цацраг идэвхт бодис цуглуулаад сууж байдаг манайх шиг завхарсан улс гэж хаана байна?

2024 оны 4 сарын 22024-04-02
Х.Нямбаатар: Хотын төвдөө цацраг идэвхт бодис цуглуулаад сууж байдаг манайх шиг завхарсан улс гэж хаана байна?

Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээ дагуу байрлалтай газар эзэмшиж байгаа хэр нь зориулалтын бусаар ашиглаж байгаа ААН-үүдэд мэдэгдэл өг. Зориулалтын дагуу ашигла, үгүй бол энэ газрыг цуцалж төр хурааж ав. Эдгээр дүүргийн дарга нартай цуг явж, төв зам дагуу төмөр хог хурааж байгааг болиул.

ХАЯГДАЛ ТҮҮХИЙ ЭД АВДАГ ААН-ҮҮДЭД ТУСАД НЬ БҮСЧЛЭЛ ГАРГАЖ ӨГ

Цаашаа Өвөрхангай, Дархан салах уулзвар хүртэл ихэнхдээ авилгаар авсан газрууд бий. Бүгдийг нь цуцлахад надад айж, ичих юм алга. Дотор нь ядаж байхад төмөр хураагаад байх юм. Бүгдийг нь энэ СХД, БГД-ийн газрын алба хамтдаа энэ газруудад мэдэгдлээ өг. Хаягдал төмөр дотор чинь цөмийн цацраг идэвхт бодис ялгарч байгаа шүү. Хотын төвдөө цацраг идэвхт бодис цуглуулаад сууж байдаг завхарсан улс гэж ер нь хаа байсан юм. Тэгээд бүх зочид, гийчид явдаг төв гудамжиндаа шүү. Дарханы төмөрлөгт хугацаатай үүрэг өгч, Улаанбаатараас гарга үгүй бол газрыг чинь цуцлаад шүүхийн шийдвэртэй цуг захиргааны актыг хэрэгжүүлж, бүх төмрүүдийг ачна. Хаягдал түүхий эд авдаг ААН-үүдэд тусад нь бүсчлэл гаргаж өг. Хамгийн түрүүнд хотын гол гудамж зүүн талаас БЗ-ийн товчооноос баруун тийшээгээ эмээлтийн товчоо гарах хүртэл зам дагуу байгаа нийтийн эзэмшлийн зам талбай дээр тавьсан хог новш бүгдийг ачаад нийслэлийн өмчийн харилцааны газрын агуулахад хурааж ав.

Санал болгох