Украины нисгэгчгүй онгоц ОХУ-ын нутаг дэвсгэрт довтолж 12 хүн шархаджээ

2024 оны 4 сарын 32024-04-03
Украины нисгэгчгүй онгоц ОХУ-ын нутаг дэвсгэрт довтолж 12 хүн шархаджээ

Украин ОХУ-н хилээс 1300 гаруй км (807 миль) зайд орших ОХУ-ын Татарстан мужид нисгэгчгүй онгоцоор халдлага үйлджээ. 

Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр "Нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг гэж үздэг Елабуга хот болон ойролцоох Нижнекамск дахь газрын тос боловсруулах үйлдвэрийг онилж цохилт өгсөн" хэмээжээ. Халдлага орон нутгийн цагаар 05:45 (GMT 02:45) орчимд болсон байна.  

 

Елабуга нь Алабуга эдийн засгийн тусгай бүсэд байрладаг, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн тусгай эрх зүйн тогтолцоотой газар. ОХУ Украин руу довтлоход байнга ашигладаг Ираны Шахед нисгэгчгүй онгоцуудыг Елабуга хотод угсарсан гэж үздэг. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр "Елабуга хотод дор хаяж 12 хүн шархадсан бөгөөд бүгд оюутнууд байсан" хэмээн мэдээлжээ.  

Татарстаны бүс нутгийн удирдагч Рустам Минниханов хэлэхдээ "Нисгэгчгүй онгоцууд аль ч байршлын дэд бүтцэд ноцтой хохирол учруулаагүй бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлсөнгүй" гэсэн байна. Харин Украины цэргийн тагнуулын мэдээлснээр "Елабуга дахь цохилт нь үйлдвэрлэлийн байгууламжуудыг ихээр сүйтгэсэн" гэжээ. 

Украин арми нь сумны хомсдолд ороод байгааг удаа дараа анхааруулж байсан ч энэ онд дотооддоо нэг сая нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх зорилт тавиад байгаа юм.

 

мимимиммми.PNG

 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө