2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй

2024 оны 4 сарын 32024-04-03
2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй

"Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн ногдол ашиг олгох болсонтой холбогдуулж мэдээлэл хүргэе.

1072 ширхэг хувьцаатай иргэн 1072ш Х 239.4₮=256,636.80₮ авах юм байна. Маргаашнаас иргэдийн дансанд орж эхэлнэ.

2011-2012 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1 сая төгрөгийн хишиг хувь авсан бол ногдол ашиг авахгүй.

Оюутны сургалтын төлбөр хэлбэрээр, ЭМД хүртсэн, Сайн хувьцаа арга хэмжээний хүрээнд хүсэлт гарган хувьцаагаа худалдсан хувьцаа эзэмшигчидэд хувьцааны өөрчлөлт гарч буй тул доорх линкээр хувьцааны мэдээлэлээ шалгаж нягтлаарай.

Хувьцааны мэдээллээ https://net.mcsd.mn/registration/default.jsp холбоосоор эсвэл 15-89-89 дугаарт регистрийн дугаараа мессежээр илгээж шалгана.

Ногдол ашиг иргэдийн өмнө нь шилжиж орсон дансаар тараагдах юм байна.

Санал болгох