Жо Байден, Ши Жиньпин нар АНУ-Хятадын хамтын ажиллагаа болон зөрчилдөөний талаар ярилцав

2024 оны 4 сарын 32024-04-03
Жо Байден, Ши Жиньпин нар АНУ-Хятадын хамтын ажиллагаа болон зөрчилдөөний талаар ярилцав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мягмар гарагт хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг намжаах зорилгоор утсаар холбогдон ярилцжээ. 

Хоёр талын харилцааг тогтвортой байлгах, сөргөлдөөн, өдөөн хатгалтаас зайлсхийх асуудал болон сүүлд арваннэгдүгээр сард уулзснаас хойш улам эмзэг сэдэв болсон Тайвань, ТикТокийн гэх мэт асуудлуудыг хөндөн ярилцсан байна. 

Гэвч Тайвань болон эдийн засгийн асуудлаар нэлээд санал зөрөлдөөнтэй байсан бөгөөд Жо Байден Тайванийг дэмжиж байгаагаа онцолсон ч Ши Жиньпин Өмнөд Хятадын тэнгист АНУ хөндлөнгөөс оролцох нь улаан шугам гэжээ. 

Ши Жиньпин мөн АНУ-аас Хятад болон Хятадын өмчит компаниудад тавьсан хориг арга хэмжээгээ "Хятадын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийг таслан зогсоох арга хэмжээ" хэмээж "Хэрэв АНУ Хятадын өндөр технологийн хөгжлийг дарангуйлж, Хятадыг хууль ёсны хөгжлийн эрхийг нь хасахыг шаардах юм бол бид зүгээр суухгүй" гэж мэдэгдлээ. 

Уилсон төвийн захирал Роберт Дэйли "Энэхүү харилцан яриа нь улс орнууд харилцаагаа сайн зохицуулахыг эрмэлздэг гэдгийг дэлхий дахинд харуулах гэсэн оролдлого байсан" гэж хэлсэн байна. 

"Тайванийг Вашингтон дэмжиж, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахыг эрмэлзэж байгаа нь эрсдлийг бууруулах биш харин эрсдэлийг бий болгох явдал" гэдгийг Ши Жиньпин онцлон хэлэв. 

АНУ-ын ерөнхийлөгч "Тайваний хоолойгоор дамжин энх тайван, тогтвортой байдал болон өмнөд Хятадын тэнгист хууль дээдлэх, чөлөөтэй зорчих эрх чөлөөг хадгалах нь нэн чухал" гэж АНУ үзэж байгааг онцолжээ. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө