Финляндын Вантаа хотын сургуульд 12 настай хүүхэд буу ашиглан гурван хүнийг шархдуулжээ

2024 оны 4 сарын 22024-04-02
Финляндын Вантаа хотын сургуульд 12 настай хүүхэд буу ашиглан гурван хүнийг шархдуулжээ

Финландын Вантаа хотын нэгэн сургуульд буудалцаан болж, 12 настай хүүхэд гурван хүнийг буудаж шархдуулсан тухай цагдаагийн газраас мэдээллээ. Цагдаа нар мягмар гаригийн өглөөний 09:00 (GMT 06:00) өмнө Виертола сургуульд болсон үйл явдалд хариу арга хэмжээ авч, орон нутгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. 

Цагдаа нарын мэдэгдсэнээр сэжигтэн 12 настай бөгөөд, зугтсан боловч дараа нь баривчлагджээ.

Тус сургууль нь 800 сурагч, 90 ажилтантай. Халдлагын дараа хүүхдүүдийг ангидаа үлдэхийг шаардсан гэж олон нийтийн YLE телевиз мэдээлэв. 

Цагдаа нарын мэдээлснээр сэжигтэн зугтсан бөгөөд эцэст нь Хельсинкийн хойд хэсгийн дүүргийн нутгийн голын нөгөө эрэг дээр ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй саатуулагдсан байна. 

Одоогоор гурван хүүхдийн бэртлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Ерөнхий сайд Петтери Орпо уг буудалцааныг сэтгэл эмзэглэмээр үйл явдал боллоо хэмээгээд  хохирогчид болон тэдний ар гэрийнхэн, сургуулийн бүх хүмүүст харамсаж байгаагаа хэлэв. 

Вантаа бол 240,000 орчим оршин суугчтай Финландын дөрөв дэх том хот юм. Финлянд улсад 2007, 2008 онуудад хэдэн сарын дотор хоёр сургуульд буудалцаан болсон нь буу зэвсгийн тухай хуулийг чангатгахад хүргэсэн. Гэхдээ энэ улс анчид, буу сонирхогчдын орон гэдгээрээ алдартай бөгөөд засгийн газрын статистикийн мэдээгээр 430,000 зөвшөөрөлтэй буу эзэмшигч байдаг. Эзэмших боломжтой бууны тоонд хязгаарлалт байхгүй бөгөөд 1.5 сая гаруй буу эргэлтэд байгаа гэж Дотоод хэргийн яам мэдэгдэв. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө