Тайваньд сүүлийн 25 жилд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт боллоо

2024 оны 4 сарын 32024-04-03
Тайваньд сүүлийн 25 жилд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт боллоо

Өнөөдөр буюу лхагва гарагт Тайваний зүүн эрэгт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ нь Тайваньд сүүлийн 25 жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт гэж Газар хөдлөлт судлалын албаныхан мэдэгдэв.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр 3 метр хүртэлх цунамигийн давалгаа Японы баруун өмнөд эргийн өргөн уудам нутагт хүртэл хүрэх төлөвтэй байна" гэжээ. Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг мөн цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан байна. 

Лхагва гарагийн газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:58 цагт (GMT 23:58) 15.5 км-ийн гүнд болсон бөгөөд дөрөв ба түүнээс дээш баллын дор хаяж есөн удаа чичиргээ үүсгээд байна.

Хятадын зүүн өмнөд Фужиан мужийн зарим хэсэгт газар хөдлөлт мэдрэгдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээллээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй бичлэгт орон сууцны барилгууд нурж, хүмүүсийг гэр, сургуулиас нь нүүлгэн шилжүүлж байгааг харуулжээ. Газар хөдлөлтийн улмаас машинууд эвдэрч, дэлгүүрийн доторх эд зүйлс эмх замбараагүй болсон гэж орон нутгийн ТВBS телевизээр цацсан байна.

1999 оны есдүгээр сард Тайваньд 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 2400 хүн амиа алдаж, 5000 барилга нурж байсан. 

рдрд.PNG

 

 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө