Иран Израил руу цохилт өгсний дараа газрын тосны үнэ буурчээ

2024 оны 4 сарын 152024-04-15
Иран Израил руу цохилт өгсний дараа газрын тосны үнэ буурчээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Иран Израил руу цохилт өгсний дараа нефтийн үнэ Азийн худалдааны эхний үед буурчээ. Олон улсын хэмжээнд нефтийн үнийг тодорхойлох гол жишиг болох Brent маркийн нефтийн үнэ хямдарсан ч баррель нь 90 ам.долларт ойрхон хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Брент маркийн нефтийн үнэ сүүлийн зургаан сарын дээд хэмжээнд хүрсэн. 

Эрчим хүчний шинжээч Вандана Хари "Одоогийн байдлаар газрын тосны зах зээл нэмэлт нийлүүлэлтийн аюулыг тооцох шаардлагагүй гэж үзэж байгаа нь ойлгомжтой. Брент маркийн нефтийн үнэ 90 ам.доллараас доош унаж магадгүй ч худалдаачид Газын зурвас болон Украины мөргөлдөөнтэй холбоотой эрсдэлд анхаарлаа хандуулж байгаа тул мэдэгдэхүйц буурах магадлал бага байна" гэж тэр нэмж хэлэв. Шинжээчдийн үзэж байгаагаар Израилийн уг халдлагад үзүүлэх хариу арга хэмжээ нь ирэх өдөр, долоо хоногт дэлхийн нефтийн зах зээлд чухал нөлөө үзүүлнэ. 

Хонг Конг дахь Hang Seng, Японы Nikkei болон Өмнөд Солонгосын Kospi зэрэг өглөөний арилжаа нэг хувиас илүү буурсан байна. 

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр "Иран бол дэлхийн долоо дахь том газрын тос үйлдвэрлэгч бөгөөд ОПЕК-ийн газрын тос үйлдвэрлэгчдийн картелийн гурав дахь том гишүүн юм. Цаашид нефтийн үнэ ханшийн гол асуудал бол Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтэд нөлөөлөх эсэх юм" гэжээ.  

Оман, Иран хоёрын хооронд орших хоолой нь дэлхийн нийт нефтийн нийлүүлэлтийн 20 орчим хувь нь дамжин өнгөрдөг тул тээврийн чухал зам юм. ОПЕК-ийн гишүүн Саудын Араб, Иран, АНЭУ, Кувейт, Ирак улсууд экспортолж буй нефтийн ихэнх хэсгийг уг хоолойгоор дамжуулдаг. 

 

Санал болгох

2080 он гэхэд Дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх магадлалтай

Дэлхийн хүн ам ойрын арван жилд хоёр тэрбум гаруй хүнээр өсөж, 2080-аад онд дээд цэгтээ хүрч 10.3 тэрбумд хүрнэ гэж НҮБ-аас өнгөрсөн долоо хоногт  гаргасан шинэ тайланд дурджээ

1 өдрийн өмнө
Манила хотын ойролцоо нефть тээвэрлэгч хөлөг онгоц живжээ

Филиппиний нийслэлээс холгүй газарт 1.5 сая орчим литр үйлдвэрлэлийн хэрэгцээний шатахуун түлш тээвэрлэж явсан хөлөг онгоц хөмөрч, живсний улмаас нефть асгарсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ

1 өдрийн өмнө
ОХУ болон БНХАУ Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

ОХУ болон БНХАУ Номхон далайн хойд хэсэг болон Аляскийн эргийн ойролцоох Берингийн тэнгист хамтарсан эргүүл хийжээ

1 өдрийн өмнө