#3 | Дуулиант хэргүүд хэрхэв...

2024 оны 4 сарын 152024-04-15
#3 | Дуулиант хэргүүд хэрхэв...

Цуврал №3

Т.Мөнхбаяраас 1.3 тэрбум, Б.Жаргалсайханаас 993 сая төгрөг гаргуулжээ

-----------------------------------------------------------------------------------------------------------

“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан нарт холбогдох хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Мөнхбаярт нийтийн албанд 5 жил ажиллах эрхгүй болгож, 27 сая төгрөгөөр торгох ял оноосон бол Б.Жаргалсайханы нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасаж, 27 сая төгрөгөөр торгосон юм. 

Т.Мөнхбаяр дэл захирал Б.Жаргалсайхан бүлэглэн, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр “Монголиан Майнинг Саппорт Сервисс” ХХК-тай салхитын мөнгөний ордын хөрс хуулах, олборлох гэрээг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд байгуулсан байдаг. Тэд 1 шоо метр хүдэр олборлох тутамд 1500 төгрөгийн авлига өгөхийг “Монголиан Майнинг Саппорт Сервисс” ххк-ийн захирал П.Энхтүвшингээс шаардсан байна. Тэд П.Энхтүвшингээс нийт 1.4 тэрбум төгрөг авсныг атг тогтоосон юм. Авлигын мөнгөө “Монголиан Майнинг Саппорт Сервисс” компанийн менежер Б.Баттулга, Б.Пунцагбалжир нараар дамжуулан авч байжээ.

АТГ-аас тэдний үл хөдлөх хөрөнгийг битүүмжилжээ. Ингээд,

  • 78-87 ора дугаартай “ланд крузер 200” маркийн машиныг 155 сая төгрөгөөр, 
  • “Ашихай 4 нортэй в901” загварын м51х0 улсын дугаартай усан тээврийн хэрэгслийг 58 сая төгрөгт,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын II хороололд байрлалтай орон сууцыг 140 сая төгрөгөөр тооцон, улсын орлого болгожээ. Мөн Т.Мөнхбаяраас 1,356,301,612 төгрөг, Б.Жаргалсайханаас 993,301,612 төгрөг гаргуулж, улсын орлого болгоод байна.

 

 “Хаан” банк, Ч.Алтанхуяг нар ЭМДС-д учруулсан хохирлоо барагдуулжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг ЭМДС-гийн 30 тэрбум төгрөгийг “Чингис Хаан” банканд байршуулж, хүүг нь хувьдаа завшсан. Түүнд “Чингис Хаан” банк 1-1.3 хувийн хүү бодож, 2019 оны 4-8 дугаар сарын хооронд 86 сая 234 мянган төгрөг өгчээ. Уг мөнгийг “Чингис Хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью Стандарт Финанс” ХХК-ийн данснаас 5 удаагийн гүйлгээгээр Ч.Алтанхуяг авсан байна. Ч.Алтанхуяг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох энэхүү 86 сая 234 мянган төгрөгөө дараа нь төлсөн байна.

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны гуравдугаар сард Ч.Алтанхуягийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн байна.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Алтанхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торгож, ялласан. харин “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржид нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасах, 7 сая төгрөгөөр торгосон юм.

Ч.Алтанхуяг ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа 2018 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, “Чингис хаан” банкнаас гадна "Хаан” банканд давуу байдал үүсгэснийг АТГ 2020 оны 8-р сард тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэр “Хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан, эрүүл мэндийн даатгалын сангийн 20 тэрбум төгрөгийг тус банканд байршуулжээ. Уг мөнгөний алданги болох 1.9 тэрбум төгрөгийг “Хаан” банкнаас авалгүйгээр, санхүү төлбөрийн хэлтсийн дарга Д.Ууганбаяртай хамтран, хууль бус гэрээ байгуулжээ. АТГ-аас явуулсан мөрдөн байцаалтын явцад “Хаан” банк 1.9 тэрбум төгрөгийн хохирлоо барагдуулсан. Ингэснээр Ч.Алтанхуяг, Д.Ууганбаяр нар прокурорт хүсэлт гаргаж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ч.алтанхуягийг 15 сая төгрөгөөр, д.ууганбаярыг 10 сая төгрөгөөр торгосон юм.

Санал болгох