Шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдууллаа

2024 оны 4 сарын 162024-04-16
Шүүхээс Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдууллаа

Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад холбогдох хэргийг шүүх хурал Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө 09 цагт эхэлсэн.

Тэгвэл шүүгдэгч Г.Гантулгыг 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хөнөөсөн гэм буруутайд тооцож, түүнийг бүх насаар нь хорих ял оноолоо.

Прокуророос Г.Гантулгад Эрүүгийн хуулийн

  • 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
  • 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
  • 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Санал болгох