Д.Энхтуяа: Өөрийгөө хөгшин гэж бодохгүй ажил хийгээд, хамт олонтой явахад сэтгэл тэнийгээд сайхан байдаг

3
2024 оны 7 сарын 32024-07-03
Д.Энхтуяа: Өөрийгөө хөгшин гэж бодохгүй ажил хийгээд, хамт олонтой явахад сэтгэл тэнийгээд сайхан байдаг

Өдгөө 82 настай Д.Энхтуяа өөрийгөө 70 настай хэмээн хэлж “Blue Bull Hotpot restaurant”-д ажилд оржээ. Өөрийн жинхэнэ насаа дарж хэлсэн ч тэрээр “намайг 7 хоног ажиллуулж үзээд шийдвэрээ гаргаарай гэж хэлээд туршилтын хугацаанд ажиллахаар болжээ. Гэтэл эхний 3 хоног ажиллуулаад үндсэн ажилтнаар авсан байна.

-Та энэ ажилдаа анх яаж орж байсан бэ?

Угаагч авна гэсэн зар хараад, утсаар залгаад холбогдсон. Таны нас хэд вэ гэхэд нь би өөрийн насаа би дарж хэлсэн. Паспортоо аваад хүрээд ирээ гэхэд нь очсон ч  ажлын нөхцөл хүнд, нас тань өндөр учраас авах боломжгүй гэж татгалзсан л даа. Гэхдээ би намайг 7-15 хоног ажиллуулж үзээд шийдвэрээ гаргаарай гэсэн юм. Гэтэл эхний 3 хоног дээрээ ажиллаж байхад үндсэн ажилтнаар авъя гээд сайхан хүлээж авсан.

-Өдөрт хэдэн цаг ажиллаж байна, ажил нь хүнд байна уу. Ядардаг уу?

Ажлын цаг өглөө 10:00 эхэлдэг ч би 09:45 гэхэд ажил дээрээ орж ирдэг. Уг нь намайг яг цагтаа ирээрэй гэдэг ч эрт ирээд усаа халаах, хогоо шүүрдэх гээд ажлынхаа бэлтгэлийг хангачихдаг. Хүн ажилдаа дуртай байвал ядардаггүй юм байна лээ. Би 2 өдөр ажиллаад, 2 өдөр амардаг болохоор ядардаггүй.  Ер нь хүн би настай шүү гэж бодоод байхаар хөгшрөөд байдаг юм. Хамт олон маань намайг эмээ гэж дууддаггүй. Энхээ эгчээ гэж дууддаг. Ажил хийгээд, хамт олонтой явах сайхан шүү дээ. Голчлон залуучууд ажилладаг болохоор тэдэнтэйгээ бужигнаж байхад нэг нас нэмэгддэг юм. Гэрт зүгээр суухаар өвдөөд байгаа юм шиг санагдаад байдаг.

-Ажил хийнэ гэхэд хүүхдүүд нь хэрхэн хүлээж авсан бэ?

Би таван хүүхэдтэй. Хүүхдүүд эхэндээ дургүй байсан. Өндөр настай гээд авах юм уу яах юм бэ гэж байсан ч ээж нь 2 өдөр ажиллаад, 2 өдөр амарна гэж даргатайгаа яриад тохирсон гэхэд зөвшөөрсөн дөө.

-Та тэтгэвэртээ гарахаасаа өмнө ямар ажил хийж байв?

Би Архангай аймгийн Цэцэрлэг сумаас гаралтай. Хөдөө мал дээр хар бор ажил их хийж байсан. Тэгээд хөдөөнөөс хотод ирээд “Гэгээрлийн яам”-д үйлчлэгчээр ороод, таван хурууны бичээчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Нисэхийн Хаан банканд 13 жил, хувийн заслын дэлгүүрт 8 жил 9 сар ажиллаж байсан. Залуу байхад хурдан тэтгэвэртээ гарах юм сан гэж их боддог байсан. Эргээд бодоход тэр ер нь дэмий юм байна лээ. Хүн өөрийгөө өндөр настай гэж бодоод байхаар хөгшрөөд байдаг, үүний оронд ажил хийгээд хамт олонтой явахад хамгийн сайхан.

449047724_713659304227852_3456768950334706684_n.jpg

449315970_1442808249704505_1785183253947906425_n.jpg

БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө