Жастин Бибер Энэтхэгийн тэргүүн баяны хүүгийн хуриманд 10 сая доллараар дуулжээ

2024 оны 7 сарын 92024-07-09
Жастин Бибер Энэтхэгийн тэргүүн баяны хүүгийн хуриманд 10 сая доллараар дуулжээ

 

Азийн тэргүүн баян болох Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбанигийн бага хүүгийн энэ оны эхнээс эхэлсэн хуримын үйл ажиллагаа сүүлчийн шатандаа шилжиж байна. 29 настай Анант Амбани, түүний эхнэр Радхика Мерчант нарын Хинду шашны уламжлалын дагуух хуримын ёслол долдугаар сарын 12-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх юм. 

yyu.PNG

Хуримыг угтсан гала тоглолт өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн орой зохион байгуулагдаж, Канадын поп од Жастин Бибер оролцжээ. Хосуудын хуримын өмнөх үдэшлэгт Рианна оролцсон бол дараагийн үдэшлэг буюу Газар дундын тэнгисийг тойрон аялах аялалд 90-ээд оны залуусын хайрртай хамлаг "The Backstreet Boys", дуучин Кэти Перри, Италийн тенор Андреа Бочелли нар оролцсон юм. 

Мукеш Амбанигийн бага хүү Анант Амбани, эхнэр Радхика Мерчан нар өнгөрсөн амралтын өдөр хуримын ёслолын өмнөх үдэшлэгээ тэмдэглэсэн бөгөөд  уг үдэшлэг дээрээ Канадын од дуучин Жастин Биберийг урьж дуулуулжээ. 

Лос-Анжелес хотоос ниссэн Бибер тухайн өдрийн өглөө Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай хотын нисэх буудалд ирсэн байна. Баасан гарагийн гала тоглолтод Болливүүдийн од Салман Хан зэрэг олон алдартнууд оролцжээ. Биберийг энэ тоглолтынхоо төлөө $10 саяыг авсан гэж Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. 

үүоо.PNG

Рианна дуулсныхаа төлөө 7 сая доллар (5.5 сая фунт стерлинг) авсан гэж шуугиж байсан бол Жастин Биберт 10 сая доллар санал болгосон байна.  

Тэрбумтан Мукеш Амбани хүүхдүүдийнхээ хуримд гар татдаггүйгээрээ алдартай. Тэрбээр 2018 онд охиныхоо хуримд $100 саяыг зарцуулж, поп од Бейонсег дуулуулж байжээ. Олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Reliance Industries группийн ерөнхийлөгч 67 настай Амбани нь Форбс сэтгүүлийн тооцоолсноор $113 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 11 дүгээрт бичигддэг. Тэр бас Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн ойрын холбоотон юм. 

шшхх.PNG 

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө