Хоёр домгийн эхлэл

1
2024 оны 7 сарын 102024-07-10
Хоёр домгийн эхлэл

2007 онд Леонел Мессид тэврүүлсэн нялх хүүгийнхээ гэрэл зургийг өнгөрсөн долоо хоногт аав нь инстаграмдаа "Хоёр домгийн эхлэл" гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь шуугиан тариад байгаа юм.  Энэхүү зургийг Барса клубийн спортын гэрэл зурагчин Жоан Монфорт 17 жилийн өмнө авч байжээ. 

Зурган дээрх нялх хүүхэд нь 16 настай Испани залуу Ламин Ямал бөгөөд тэрээр Испанийн хөл бөмбөгийн шигшээ багт тоглож байсан хамгийн залуу тоглогч, мөн Германд болж буй Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон хамгийн залуу тоглогч ажээ.  

Барселонагийн тоглогчид орон нутгийн Diario Sport болон ЮНИСЕФ-ээс жил бүр зохион байгуулдаг сайн үйлсийн аянын хүрээнд хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэнтэй хуанлийн зургаа авахуулсан байна. Монфорт зураг авалтыг хариуцаж байсан бөгөөд Месси Ламин Ямалийн гэр бүлтэй хамтрахаар хуваарилагдсан байна. 

Месси зураг авалтын үеэр хуванцар ваннд байсан нялх хүүхэдтэй хэрхэн харьцахаа мэдэхгүй, яаж тэврэх учраа ч олохгүй сандарч байсныг гэрэл зурагчин дурсжээ. 

Ламин Ямал Берлинд болох финалын өмнөх өдөр буюу бямба гаригт 17 нас хүрэх юм.  

gjj.PNG

yamal.PNG

 

 

 

 

 

 

Санал болгох

Бразил улс Элон Маскийн “Х” платформыг хаалаа

Бразил улс бямба гаргийн эхээр Элон Маскийн олон нийтийн мэдээллийн сүлжээ “Х” платформыг хааж эхэлсэн байна

3 өдрийн өмнө
Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсгийн олон зуун мянган оршин суугчид үерийн гамшигт өртөөд байна

Бангладеш болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үер бууж, иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Хоёр улсын хилийн эрэг орчмын гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж байгаа нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

16 өдрийн өмнө