Сэлбэ, Дунд гол “амь тасрах” хэмжээнд байна

2
2024 оны 7 сарын 172024-07-17
Сэлбэ, Дунд гол “амь тасрах” хэмжээнд байна

Өмнөх 2023 оны зун болсон үерийн улмаас Сэлбэ , Дунд гол дагуух байрлалтай орон сууцны олон мянган иргэн эд хөрөнгөөрөө хохирсон. Дахин энэ алдааг давтахгүйн тулд Сэлбэ, Дунд гол дундах бургасанд хуримтлагдсан хогийг цэвэрлэх ажлыг хэрэгжүүлж 10 мянга гаруй бургасыг үндсээр нь аваад буй. Энэ нь нэг талаараа шинжлэх ухааны үндэслэлтэй ажил гэдэг ч бодит байдал дээр голын урсцыг зогсооход нөлөөлж байгаад олон нийт дургүйцсэн. Бургаснуудыг авснаас хойш үүссэн нөхцөл байдлыг сурвалжиллаа...

Сэлбэ, Дунд гол нь 36 км үргэлжлэх  бөгөөд Энхтайваны гүүр  орчимд Дунд голын усны  урсац саарч, их хэмжээний лаг, хагшаас, шавраар хучигджээ. Үүнийг зөөж цэвэрлэх ажилд нийтдээ  өдөрт 200 гаруй техникийг ажиллуулж байгаа юм.

Дунд, Сэлбэ голын зарим хэсэг тогтоол ус шиг болжээ

Энхтайваны гүүр орчимд Дунд гол урсацгүй налайх бөгөөд яг л тогтоол ус шиг болжээ. Ойр орчмын лаг шаврыг цэвэрлэхээр нэг экскаватор ажиллах бөгөөд шаварт шигдэж харагдана. Жолоочийн хувьд их хүндрэлтэй байгаа нь илт. Судлаачид Сэлбэ, Дунд голын бургасыг авах нь зөв гэж тооцоолсны үндсэнд хийгдсэн ажлын үр дүнг нийслэлчүүд хэзээ үзэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болоод буй. Сэлбэ, Дунд голд бургас ургасан шалтгаан нь замбараагүй барилгажилттай холбоотой хэмээн тодотгож байгаа юм. Түүнчлэн 40 жил Сэлбэ, Дунд голыг цэвэрлээгүйгээс энэ бүхэн үүдэлтэй учир өнөө маргаашгүй амь тасрах гэж буй голоо сэргээхийн тулд лаг, шавраас нь салгаж хайрга гартал цэвэрлэх нь зөв гэдгийг Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

ГОЛ 2.jpg

Ийн Сэлбэ, Дунд голын лаг шаврыг цэвэрлэж урсцыг сайжруулах ажил гурван үе шаттай явагдах бөгөөд эхний нь хогонд идэгдсэн бургасыг сугалж авах ажил байсныг дурдлаа. Үргэлжлүүлэн бургас авсан байршлуудад лаг, шавар цэвэрлэх ажил хийгдэж эхэлжээ.  Ингэснээр голын урсац хоёр дахин нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.

Мэргэжлийн байгууллагын тооцоогоор тухайн цэгт 500 орчим бургас байгаа бөгөөд одоогоор 10 мянган бургасыг зөөжээ. Сэлбэ, Дунд голын бургасыг авахад 9 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм. Бургасыг нүүлгэн шилжүүлснээр ямар нэгэн эко системд сөргөөр нөлөөлөх байдал бага, бараг байхгүй гэсэн дүгнэлтийг “Би Жи Эм Дистрибюшн” буюу “BGE” үнэлгээний компани гаргасан ч эсрэгээрээ Сэлбэ, Дунд голын зарим хэсгийн усны урсац саарсан байгаа нь энэ.

ГОО 3.jpg

Тэгвэл усны урсац яагаад саарсан талаар Усны газраас тодруулсан юм З.Батбаяр Усны газрын дарга “Наймдугаар сарны 20-нийг хүртэл Натурын гүүрнээс Туул гол хүртэлх 10 км газарт лаг, хагшаасыг цэвэрлэх ажлыг хийж Сэлбэ, Дунд голыг нэг метрийн гүн 10 метрийн өргөнтэй саадгүй урсгадаг болгохоор ажиллаж байна.

Одоогоор Сэлбэ, Дунд голын ёроол буй хайрга 70-120 см зузаантай лаг шавар тогтсон. Иймд   36 км үргэлжлэх Сэлбэ, Дунд голын лаг шавар хагшаас цэвэрлэх ажлын үр дүн наймдугаар сарын 20-нд гарна” гэлээ.

Цаашид Туул , Сэлбэ, Дунд голын усны урсцыг хэвийн байлгахын тулд 100 мянган бургасаар татмын ойжуулалт хийх аж. Эхний ээлжид   "Уу булан", "Хар усан тохой" зэрэг байршилд татмын ойжуулалт хийхээр судалгаа хийгдэж байгаа юм. Мөн Сэлбэ, Дунд голын усны урсахыг тасалдуулахгүйн тулд усан сан хийхээр яригдаж байна. 

 

Сэтгүүлч: Б.Оюунжаргал 

Санал болгох

Хайлааст орчимд зам тээврийн ноцтой осол гаргасан жолоочид хоёр жилийн хорих ял оноожээ

Талийгаач охины ар гэр болон түүний эгч дүүд сэтгэл санааны хохирлыг 138 сая төгрөгөөр тогтоож, осол гаргасан жолоочид 2 жилийн хорих ял оногдуулжээ.  

2 өдрийн өмнө
Иргэн: Маш их дуу чимээ гарч хормын төдийд хоёр автомашин лааз шиг болсон

СХД-ийн 33-р хороо Тахилт орчимд өнөөдөр 12:00 цагт хоёр “Prius” 30 маркийн автомашин мөргөлдөж гэрлийн шон мөргөсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас гэмтэж бэртсэн хүн байхгүй. Тэгвэл гэрлийн шон мөргөсөн “Prius” 30 маркийн автомашины жолоочийн эхнэр ослын талаар дараах тайлбарыг өглөө.

2 өдрийн өмнө